Page 26 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 26

өдөр тугалаа сайн хариулж байх хэрэгтэй байсан биз...
                     Эмгэн хараасаар байв. Тугалд идүүлсэн дан дээлээ үзэн үзэн

                хараана. Гульджамал охиноо тэвэрсээр дэргэд нь очив. Эмгэн
                түүнд гомдол тавьж, улам чанга зүхэж байх нь үзэгдэнэ. Уул
                тийш нударга зангидан занаж байв. Эмгэний ясан хэдрэг болсон
                нударга нь яг дурангийн өмнө ёрдолзоно. «Дандаа харж байдаг

                юмтай болж гэм! Тэр муу ёрын онгоц нь шатаж, живж
                балраасай...»
                     Хашаа дотор тавьсан халуун тогоотой цай буцалжээ. Таг
                халивын дороос уур цоргиж байх нь дуранд тодхон үзэгдэнэ.

                Бекей эгч нь халуун тогоогоо аваад гарч иртэл бас л бөөн хэрүүл
                манджээ. Эмгэн мөнөөхөн тугал зажилсан дан дээлийн
                тасархайгаар Бекей хүүхнийг арай л шавхуурдах нь холгүй, тэр
                зээ хүү шиг юмныхаа хийж байгааг үзэхгүй юу! гэж харааж

                гарчээ.
                     Бекей эгч эмгэний сэтгэлийг засах гэж аргадна. Бодвол
                «Энеке, тайтгарч үз! Цаадах чинь учир мэдэхгүй балчир юм.
                Түүнтэй ярих юм юу байх вэ! Энд наадах тоглох хань ижил байх

                биш. Бага хүүхдийг дандаа юунд ингэж харааж зүхэж байдаг юм»
                гэж байгаа биз. Урьд нь иймэрхүү л үг хэлдэг. Харин эмэг эх нь
                лав «Чи надад заах болоогүй. Чи муу урьдаар хүүхэд гарга л
                даа. Тэгвэл хүүхдэд пад байх нь уу, үгүй юу мэдэх болно. Тэр уул

                дээр үхсэнээ хийж ёрдойн сууна. Тугал аргамжих гэж ер үгүй.
                Тэр тэнд юу харна? Завхарсан эцэг эхийгээ олж харах юм уу?
                Төрүүлж хаячаад хоёр тийш салж явсан хоёрыгоо харна уу?
                Үргүй чамд л сайн байх даа...» гэж хариулж байгаа биз.

                     Уул дээрээс дурандахад хэдий зайтай боловч Бекей эгчийн
                улцан хацар хэрхэн үхсэн мэт үнсэн саарал болж, хэрхэн
                эмгэний амыг таглаж байгаа нь хүртэл илхэн харагдаж байжээ.
                Тэр бээр хойд эхийнхээ улаан нүүрэн дээр «Хөгшин айсихь эм

                чи, хэдэн хүү, хэдэн охин өсгөсөндөө ингэнэ вэ? Чи ер юу юм?»
                гэж загнаж буй биз гэж хөвүүн яг мэдэж байжээ.
                     Үүнээс бөөн хэрэг үүджээ. Эмгэн хорсон гомдохдоо
                хангинатал уйлж, Гульджамал тэр хоёрыг эвлэрүүлэх гэж

                аргадаж, эмгэнийг сугадан гэрт нь оруулах гэсэн боловч эмгэн
                улам гаарч, хашаагаар нэг бархиран, ухаангүй юм шиг цовхчиж




                                                             25
   21   22   23   24   25   26   27   28   29   30   31