Page 21 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 21

Жаал хүү энэ удаа дуран, номын сав хоёроо хоёулыг нь
                авчирчээ.

                     Анхандаа дурангийн дугуй хараанд юм бүхэн бүдэгхэн
                эрээлжилнэ. Тэгснээ тов тодхон болов. Юмыг дурандах бүхнээс
                сонин. Жаал хүү дурангийн харааг тогтоох гэж амьсгаа даран
                хэвтэнэ. Дуранд харагдах уул усыг тэр өөрөө бүтээсэн мэт маш

                сонирхоно. Бус тийш шилжүүлэн хартал бас л тодрох цэг
                алдагджээ. Жаал хүү бас л тохируулгыг эргүүлэв.
                     Тэндээс орчин тойрон цөм илхэн. Тэнгэрт тулсан хамгийн
                өндөр цаст оргил боловч харагдана. Тэр цасан оргил бол уул

                бүхний цаана, уул бүхний дээр харагдана. Цаст уулнаас доогуур
                үзэгдэх модтой уулсын бэл адгаар шинэс модон ширэнгэ
                үргэлжилж, дээхэн биед нь өтгөн ногоон нарсан төгөл үзэгдэнэ.
                Наран зүг харсан Хунгей уулс ч харагдана. Хунгей уулын бэлд

                модгүй, зөвхөн өвс ургажээ. Нуурын тэр зүг өндөр өндөр уул
                байхгүй, зөвхөн нүцгэн хадан гүвээ дөрөлж харагдана. Тэрхүү
                намхан гүвээ явсаар тал хөндий болж, нууртай залгана. Тэр зүг
                тариа, цэцэрлэг мод, тосгон суурин харагдана... Ногоон

                тариаланг нэвт шар шар угалз зурвас гарсан нь тариа хураах цаг
                ойртсоны тэмдэг юм. Замаар машин давхих нь оготно хулганын
                төдий харагдаж, ард нь сүүл мэт урт улаан тоос хөвөрнө. Тэртээ
                газар тэнгэрийн савслагад нуурын хөвөөний элсэн цаадтай

                нуурын мужлах тохой гүн цэнхэртэн харагдах ажгуу. Энэ бол
                Ишиг хөл нуур юм. Нуурын усан мандал хөх тэнгэртэй нийлсэн
                мэт үзэгдэнэ. Түүнээс цааш үзэгдэх бараа тасарна. Ишиг хөл
                нуур цөлдөм тал адил дүнсийж зөвхөн хөвөө эргийг даган

                долгионы цагаан хөөс мэдэгдэх төдий гүвгэнэх нь үзэгдэнэ.
                     Жаал хүү тэр зүг их л удаан дурандав. «Цагаан онгоц гарч
                ирээгүй л байна. Хоёулаа дахиад манай сургуулийг дурандъя»
                гэж хүү номынхоо саванд хэлэв.

                     Жаал хүүгийн тэндээс хажуугийн хотгор хөндийн юмс тов
                тодхон үзэгдэнэ. Тэр ч байтугай дурангаар харахад
                байшингийнхаа ёроолд цонхон дор утас ээрч суугаа эмгэнийг ч
                харж болох байжээ.

                     Желесайн хотгор бол модгүй нүцгэн хоолой юм. Урьд тэнд их
                ой байжээ. Модыг нь огтлон авсан тул энд тэнд ганц нэг хөгшин




                                                             20
   16   17   18   19   20   21   22   23   24   25   26