Page 19 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 19

морины товор товор алхлах чимээ сонсогджээ. Модны цаанаас
                цэнхэр бор морьтой хүн гарч ирэв. Энэ бол Орозкул байлаа. Тэр

                мөн харьж явжээ. Орозкул ондоо хэнд ч унуулдаггүй Алабаш
                гэдэг бор мориндоо гуулин дөрөөтэй, мөнгөн унжлага бүхий
                хөмөлдрөгтэй эмээл тохжээ.
                     Эсгий малгай нь ар шилэндээ гарч, нарийхан улаан дух

                гялалзана. Халуун наранд нозоороод морин дээрээ зүүрмэглэн
                унтаж явжээ. Аймгийн дарга нарын өмсдөг хүрмийн янзтай хийх
                гээд чадаагүй тансар хилэн хүрмийнхээ энгэрийг ярж цагаан
                цамцны хормой цухуйлгажээ. Тэр их л цатгалан, согтуу яваа

                бололтой. Айлд дайлуулж, хагартлаа айраг ууж, мах идээд сая
                мордоод л харьж яваа нь тэр ажгуу.
                     Нутгийн адуучин, хоньчид зун уулын бэлчээрт гармагц
                Орозкулыг байн байн гэртээ урина. Хуучин танил дотно нөхөд нь

                ч бий. Гэвч цаанаа учиртай урьж дайлдаг ажээ. Орозкул бол
                хэрэгтэй хүн. Ялангуяа орон байшин барьж буй хүнд их хэрэгтэй
                хүн. Тэд зун уулын бэлчээрт мал дагаж гарах тул малаа орхиод
                явах зав огт үгүй. Тэгэхлээр барилгын материал, юуны өмнө мод

                хаанаас олж авах билээ. Орозкулыг сайн дайлж байвал цаазтай
                уулын ойгоос хоёр гурван санаандаа тулсан гуалин авч болно.
                Тэгэхгүй бол насаараа ууланд мал дагадаг улс насаараа орон
                байшинтай болж чадахгүй.

                     Орозкул торгон савхин гутлынхаа өлмий төдийхнөөр
                дөрөөлөн, морин дээр их зантайхан зүүрмэглэн найгалзана.
                     Гэтэл жаал хүү номын саваар даллан, урдаас нь гүйж
                     — Орозкул ах аа, би номын савтай болсон доо! Энэ жил

                сургуульд орно доо! гэж хашхиртал, Орозкулын морь үргэж
                санаандгүй явсан Орозкул эмээл дээрээ арайхан тогтжээ.
                Сандрахдаа морины амыг угз татаж
                     — Ай чөтгөр чамайг! гэж хараагаад цэлхэрч хавдсан нойрмог

                улаан нүдээр жаал хүүг харж
                     — Чи чинь хаачаад ирэв? гэхэд нь хүү
                     — Сейдахматад номынхоо савыг үзүүлээд харьж явна гэж
                сулхан дуугарчээ.

                     — За за, явж тогло гэж амандаа үглээд итгэл муутай
                найгалзсаар замдаа оржээ. Бусад айл өнөр өтгөн үр хүүхэдтэй




                                                             18
   14   15   16   17   18   19   20   21   22   23   24