Page 17 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 17
эртхэн хэлээрэй» гэжээ. Сейдахмат өвгөний энэ үгэнд баахан
бантаад өглөөнөөс хэдэн юм ширвэж байгаа нь тэр ажээ.
Араас хөнгөн хөлтэй хүн гүйж ирэхийг мэдээд Сейдахмат
эргэж цамцны ханцуйгаар хөлсөө арчиж
— Чи юунд ирэв? Намайг дуудаж байна уу? гэжээ.
— Дуудаагүй ээ. Би ийм номын савтай боллоо. Өвгөн аав авч
өглөө. Би сургуульд орно.
— Номын саваа үзүүлэх гэж энд гүйж ирж байгаа хэрэг үү?
гэж Сейдахмат тачигнатал хөхөрч, — таны өвгөн аав чинь ийм
хүн дээ гэж санчгаа хуруугаар нүхэлж буй байдал үзүүлээд, —
Чи ч тийм хүн болох вий. Аль вэ, хэр цүнх вэ дээ? гэж номын
савыг авч цоож түгжээг нь шажигнуулан, эргүүлэн тойруулан
үзэж дооглох мэт толгой сэгсэрч
— Байзнаарай, чи тэгээд ямар сургуульд явах юм? Тэр
сургууль чинь хаана байна даа? гэжээ.
— Юу ямар сургууль гэж? Фермийн сургуульд орохгүй юу?
— Желесай руу явж байх гэж үү? Тийш давж ороход лав
таван мод газар бий дээ...
— Намайг мориор хүргэж байна гэж аав хэлсэн юм чинь.
— Өдөр болгон нааш цааш явж байх гэж үү? Хачин өвгөн дөө.
Өвгөн аав чинь өөрөө сургуульд орвол таарах юм. Чамтай нэг
ширээнд сууж ном үзээд хичээл тарахаар хамт ирж байхгүй юу
гэж Сейдахмат тачигнатал инээв. Момун өвгөн тэгвэл сурагчийн
ширээнээ яаж сууж байх бол гэж бодохоос инээд нь хүрчээ.
Жаал хүү бодол болон дуугүй болсонд Сейдахмат,
— Зүгээр наадам хийж байна гэжээ.
Сейдахмат жаал хүүгийн хамрыг аяархан нясалж, өвгөн
аавын нь саравчтай малгайг нүд рүү нь дарав. Ойн аж ахуйн
албаны дүрэмт малгайг Момун ичээд эс өмсөх ажгуу. (Би ямар
дарга биш, киргиз малгайнаас ондоо ямар ч малгай өмсөхгүй
гэдэг ажээ). Момун зун бол хөлс тоос болсон эсгий малгай
тавина. Энэ нь «хуучны» ак-калпак хэмээх хүрээг нь хар өнгийн
сатинаар эмжсэн цагаан эсгий малгай юм. Өвөл бол мөн хөлс
болсон нэхий малгай өмсөнө. Ойн ажилчны өмсдөг ногоон
саравчит малгайг ач хүүдээ өгсөн ажээ.
16