Page 16 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 16
хажуугаар гарч голын хөвөөгөөр чацарганын бутан дундуур
гүйсээр нуга орж, дан хадсан мөр дагаж гүйсээр Сейдакмат дээр
очжээ.
Сейдакмат ганцаар байв. Өвгөн Момун өөрийнхөө хувийг,
Орозкулын хувийг хэдийн хадаж дуусаад явсан байжээ. Тэр
хадсан өвсийг нь эмэг эх, Бекей эгч хоёр хамж цуглуулсныг
Момун өвгөн хурааж, тэндээс ач хүүтэйгээ хөсгөөр татаж, үхрийн
хашааны дэргэд хоёр лут нуруу хийсэн байв. Өвгөн тэр хоёр
нурууг ямар ч бороонд нэвтрэхгүй, тун ч нямбай хийсэн ажээ.
Тэр хоёр нуруу самаар самнасан мэт харагдах ажгуу. Ер нурууг
жил болгон ингэж хийдэг ажээ. Орозкул бол дарга ч, биш ч
байсан өөрөө өвс хадах гэж үгүй. Хамаг ажлаа хадам эцэгтээ
түлхэнэ. Тэгсэн мөртөө тануусыг хоёулыг чинь халаад хаячихна
шүү гэж загнахыг нь яана. Тэр нь Сейдахмат, Момун хоёрыг хэлж
байгаа ажээ. Тэгэхдээ согтуугаар загнаж буй хэрэг. Тэрнээс биш
өвгөнийг тэр хөөж чадаагүй юм. Өвгөнийг байхгүй бол хэн ажлыг
нь хийх юм бэ? Ялангуяа намар цаг ой модны ажил маш их.
Момун өвгөний хэлэх нь: ой мод бол хонь малтай адил тарж
явах биш дээ. Гэвч ой модыг харж цагдах гэдэг багагүй ажил.
Түймэр гарч болно. Эсвэл уулын үер буувал ургаа мод зайлна
гэж байх биш булга дайруулна. Ой модыг сүйтгүүлэхгүй гэж амны
харуул тавьсан юм чинь гэнэ. Сейдакмат их номхон хүн тул
Орозкул түүнийг хөөж бас үл чадна. Сейдахмат хүний ярианд
хөндлөнгөөс орж, хэрэлдэх барих гэж үгүй. Хэдий номхон
томоотой, чийрэг залуу боловч их залхуу, дандаа унтаж
хэвтэхийг эрхэмлэнэ. Тийм учраас ч ойн аж ахуйд ирсэн байжээ.
Чам мэтийн залуу хүн сангийн аж ахуйд машин барьж,
трактороор газар хагалж явмаар юм сан гэж өвгөн Момун хэлдэг
билээ. Гэтэл Сейдахмат залхуурсаар хэвтсээр ногооныхоо
хашаанд дүүрэн лууль ургуулж орхих тул Гульджамал хүүхэн
аргагүй хүүхдээ тэвэрсээр зулгаадаг ажээ.
Сая хадландаа гарахгүй залхуурсаар хэвтээд ганцаар
хоцорсон байжээ. Өвгөн эцэг урждархан хүртэл уурлан загнаж,
«Ноднин өвөл чамайг хайрласан биш, малыг чинь хайрласан юм
шүү. Тэр учраас атга өвсөө хувааж байлаа. Энэ өвөл бас л өвгөн
миний хадсан жаал өвсөөр болно байгаа гэж бодож байгаа бол
15