Page 11 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 11

ах дүү улс шүү дээ). Түүний хойлгын найрт би ажил хийхгүй юм
                бол ондоо хэн хийх юм бэ? Бид бол бугын гаралтай улс. Бидний

                омгийг үүсгэсэн нь бол Эвэрт гоо марал юм шүү дээ! Гоо марал
                биднийг амьд байхдаа ч үхсэн хойноо ч эвтэй найртай яваарай
                гэж захисан юм шүү... гэж Момун хэлдэг байжээ.
                     Хэнхэг Момун гэдэг ийм л өвгөн дөө!

                     Хөгшин залуугүй түүнийг «чи» гэж дуудна. Түүнийг гэм хоргүй
                амьтан гэж үзсэн ч болох, ер номхон номой амьтан гэж үзсэн ч
                болох ийм нэгэн ажгуу.
                     Момун янз бүрийн ажил хийж явжээ. Мужаан, тоногчин, бас

                залуудаа өвс нуруулдахдаа гайхалтай байжээ. Хамтралд
                байхдаа түүний нуруулдсан өвсийг хожим өвөл задалж малд
                өгөхөөс хайрлаад байсан үе ч бий. Түүний нуруулдсан өвсөн
                дээрээс борооны ус галууны өд сөднөөс гоожиж байгаа шиг

                гоождог байжээ. Түүний нуруулдсан өвсөн дээр цас тогтсоныг
                үзэхэд байшингийн дээвэр шиг харагддаг байжээ. Дайны жил
                Магнитогорын үйлдвэрийн ханыг босголцож, Стахановынхан
                гэдэг цолыг ч хүртэж явсан нь бий. Тэгээд харьж ирээд уулын

                аманд ойн ажил хийж буй нь энэ юм. Хэдий туслах ажилчинд
                тооцогдох боловч ойг харж цагдах ажлыг энэ ӨВГӨН хийнэ. Түүний
                хүргэн Орозкул бол голцуухан найр наадам эргүүлнэ. Харин том
                дарга нар ирвэл Орозкул өөрөө ойгоо үзүүлж, ан гөрөө хийлгэнэ.

                Тэр үед л тэр бээр жинхэнэ эзэн болно. Момун бас тэдний малыг
                адуулна. Зөгий тэжээнэ. Энэ өвгөн эрх дархыг эдэлж огт
                сураагүй агаад насаараа өглөөнөөс үдэш болтол ажил гэж явдаг
                хүн юм.

                     Момуныг гаднаас нь харсан ч настай хүний намба төрх
                байхгүй. Их зан, хатуу ширүүн зан ч байхгүй. Тун шулуун цагаан
                хүн. Түүний тэр номой байдлыг нүүр учирмагц л олж харна. Тийм
                хүнийг цаг үргэлж, «жаахан хашир муу санаатай яваач! Хашир

                муу санаагүйдээ ингэж яваа чинь чиний хохь!» гэж сургах нь бий.
                Момун бол өөрт ямар ч гай зовлон тохиолдовч хар муу санаа
                өвөрлөнө гэж огт үгүй. Царайг нь үзвэл үргэлж үрчийж
                инээмсэглэн явна. Нүдийг нь үзвэл, «Чи яав? Чамд би тус болох

                уу? Чи надаар юу хийлгэмээр байна. Түүнийгээ л хэл. Би






                                                             10
   6   7   8   9   10   11   12   13   14   15   16