Page 7 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 7
самардсанд худалдагч нь царай борлон, та нар нэг нэгээрээ
аятайхан үзээч! гэж шаардахад хүрчээ.
Гэвч тэр гурван эм худалдагчийн үгэнд орсон нь үгүй. Эхлээд
баахан юм урдаа овоолон шилж сонжин үзэж, түрүүчээс нь
буцаан хаялна. Эвхээс боодлыг нь задлан, биедээ барьж үзэн
маргалдаж, нэг юмаа арав дахин асууна. Зарим бараа санаанд
эс таарна. Зарим нь үнэтэйднэ. Заримын өнгийг голно. Жаал хүү
хажуу тийш зайлан зогсов. Тэднийг харахад уйтгартай болжээ.
Машин мухлаг уул дээр гарч ирэхийг хараад тэсгэлгүй баярлан,
ямар нэг юм хүлээж байсан нь одоо ул мөргүй алга болжээ.
Мөнөөхөн машин мухлаг гэнэт элдэв бөөн новш чихсэн энгүүн
нэг машин болон хувирчээ.
Мухлагийн худалдагч хөмсөг атируулан зогсоно. Энэ эмс
ямар нэг бараа авах гэж ирээгүй бололтой. Өдий хол газар уул
хяр дамжиж юунд ч ирлээ дээ гэж тэр бодож байжээ.
Гэтэл уг явдал худалдагчийн бодсоноор болжээ. Эхнэр
хүүхнүүд гэдрэг болцгоож, царай нь төв болоод шохоорхол
баахан харьсан мэт харагдана. Бараа аваагүйгээ бие биедээ,
заримдаа худалдагчид цагаатган ярьж эхлэв. Жаал хүүгийн эмэг
эх даанч мөнгө алга даа гэж хамгийн түрүүн гомдоллоно. Мөнгө
байхгүй бол юм яаж авах билээ! Бекей эгч эр нөхрийнхөө
эзгүйгээр их юм авахыг зүрхэлсэнгүй ажээ. Ер Бекей хүүхэн энэ
дэлхий дээр хамгийн жаргалгүй хүн юм. Яагаад гэвэл тэр эмд үр
хүүхэд заяасангүй ажээ. Эл учир эр нөхөр Орозкул нь
согтохоороо эхнэрээ сувай судан амьтан гэж үргэлж зодож
жанчина. Үүнд Бекей бол жаал хүүгийн өвгөн аавын нь охин учир
өвгөн эцэг нь нэгэн адил зовлон эдлэх бүлгээ. Бекей жаал зугаа
жижиг сажиг юм, хоёр лонх архи авчээ. Энэ нь шал дэмий,
өөрийгөө л зовоох юм авч буй хэрэг юм. Жаал хүүгийн эмэг эх
тэссэнгүй
— Чи яах гэж ингэж өөрөө өөртөө лай хурааж байдаг юм бэ
дээ гэж худалдагчид дуулдахааргүй аяархан хэлэхэд нь цаадах
нь
— Чамд падгүй гэж уцаарлах нь сонсогджээ.
— Ай даа мөн ч тэнэг амьтан шүү! гэж эмгэн хэлэхдээ бүр
аяархан шивнэсэн боловч их хортой өгүүлэв. Худалдагч
6