Page 8 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 8
байгаагүй бол эмгэн Бекей эгчийг цаана нь гартал тавлах байсан
биз. Гэлээ ч бас хэрэлдэж эхлэхийг нь харав уу...
Залуу хүүхэн Гульджамал түүнийг худалдагчид мэдэгдэхгүйг
хичээн,
— Сейдахмат удахгүй хот газар шилжиж суух болоод,
хэтэвчээ тас шавхаж огт болохгүй байна. Хот газар мөнгөний
хэрэг их гэж учирлан ярьжээ.
Айлын гурван эмэгтэй ингэж машин мухлагийн хажууд
шахцалдаж байгаад худалдагчийн хэлснээр «улаан мөнгөний»
бараа худалдан авч тарцгаав. Үүнийг ямар наймаа хийлээ гэх
билээ! Худалдагч тэдний хойноос нулимж, тэдний онгичин
орхисон бараа таваараа янзалж байв. Гэтэл нэг жаал хүү зогсож
байхыг харав.
— За, дэлдэн жаал энд юу хийж зогсоно? Юм авах нь уу?
Тэгвэл шалавхан аваарай. Хаалаа шүү! Мөнгө бий юу? гэжээ.
Жаал хүү үнэхээр нарийн хүзүүтэй, том толгойтой, дэлдэн хүүхэд
байв.
Худалдагч ингэж асуухдаа зүгээр л санаандгүй асуусан
байтал жаал хүү үнэн сэтгэлээс
— Ах аа, надад мөнгө байхгүй гэж их хүндтэйгээр өгүүлэв.
— Би чамайг мөнгөтэй хүүхэд гэж бодлоо шүү. Танай
эндхийнхэн их баян улс байтал ядуу үгээгүй улс болох гэж ядах
юмаа даа... Чиний халаасанд нээрэн мөнгө байхгүй гэж үү? гэж
худалдагч худлаа цаана наадан хийхэд жаал хүү
— Ах аа, надад нээрэн мөнгө байхгүй шүү гэж үнэн цагаан
сэтгэлээс өгүүлж уранхай халаасаа урвуулан харуулжээ.
(Өмдний нэг халаасыг бүр үхлүүт оёсон ажээ).
— Тэгвэл чи замдаа гээчихсэн байлгүй. Тоглож явсан
газраараа эр л дээ. Олдох биз...
Хэн хэн нь үг дуугарсангүй.
— Чи ер нь хэний жаал бэ? Момун өвгөнийх биш биз?
Жаал хүү мөн гэж толгой дохив.
— Чи чинь ач хүү нь болж байна уу?
— Тийм ээ! гэж хүү бас л толгой дохижээ.
— Ээж чинь хаачсан бэ?
Жаал хүү хариу хэлсэнгүй. Энэ тухай үг ярих дургүй ажээ.
7