Page 10 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 10
хэнхэг Момун гэдэг байв. Энэ өвгөн бол таних танихгүй хүнтэй
үргэлж мэндлэн явах бөгөөд тэдэнд ямар ч ажил хийж өгөхөөс
огт залхуурдаггүй учраас тийнхүү хэнхэг хочтой болсон ажээ.
Гэтэл түүний энэ хичээнгүй зүтгэлийг үнэлэх хүн ер үгүй. Энэ нь
хэрэв алтыг гэв гэнэт хүн болгонд үнэгүй зүгээр тарааж өгдөг бол
алт үнээ алдахтай лугаа адил буюу. Түүний үе тэнгийн насны
өвгөчүүлийг хүндэлдэг шиг Момуныг хүндэлж байгаа хүн ер эс
үзэгдэнэ. Энэ талаар ёс төр барих хүн ч байхгүй. Бугын омгийн
нэртэй нэртэй өвгөчүүлээс хэн нэг нь насан өөд болж, хойлгын
их найр болбол Момун хонь гаргах, ирсэн эрхэм зочдыг
мориноос нь түшиж буулгах, тэдэнд цай идээ барих, за тэгээд л
түлээ хагалах, ус зөөх элдэв ажил бүхнийг хийнэ. Момун өвгөний
удам судрыг хөөвөл өөрөө бугын омгийн хүн тул түүндээ их
бахдан явах бөгөөд бугын омгийн хэн нэгний хойлгын найрт эс
очих гэж ер үгүй. Олон газраас олон зочин ирэх хойлгын их том
найр хийхэд тийм хялбар хэрэг үү? Момун ямар ч ажлыг маш
хурдан шаламгай хийнэ. Хамгийн гол нь бусадтай адил
залхуурах гэж ер үгүй. Төдий олон зочныг тосон авч дайлах
ажилд оногдсон айлын залуучуул Момуныг тийнхүү хөнгөнөөр
гүйж байхыг үзээд
— Хэнхэг Момун байгаагүй бол бид ер яах байсан бол?
гэлцэнэ.
Алс нутгаас ач хүүгээ дагуулан ирсэн энэ өвгөнийг харахад
тэр айлын зарц тогооч шиг харагддаг билээ. Ондоо хүн бол
доромжлогдов гэж үхэх байсан биз. Момун бол огт санаанд
орохгүй хүн.
Хэнхэг Момун тийнхүү айлд зарагдаж зочныг дайлж байхыг
үзээд гайхдаг хүн огт үгүй. Момун бол насаараа ажилд тун
гавшгай шалмаг хүн юм. Тийнхүү хэнхэг хочтой болсон нь өөрийн
нь буруу болохоос хэний буруу байх билээ.
— Энэ айлд ямар залуу улс барагдсан биш, та ийм настай
хүн байтал яагаад гал тогоонд эхнэр хүүхний хажуугаар дандаа
гүйж байдаг юм бэ? гэж гаднын хэн нэг гайхвал
— Насан өөд болсон тэр хүн чинь миний ах дүү юм. (Бугын
омгийн хэнийг боловч тэр өөрийн ах дүү гэж үздэг ажээ. Гэтэл
тэр насан өөд бологсод бол бусад зочдын хувьд бас л ялгаагүй
9