Page 15 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 15

зөөлөн илэв. Хүүгийн хоолой гэнэт зангиран, өвгөн аавынхаа
                турж эцсэнийг, хувцас хунараас нь ханхалж байдаг үнэрийг

                хүртэл илүү соргог мэдрэв. Өвөөгөөс нь хуурай өвсний үнэр,
                ажилч хүний хөлсний үнэр ханхалж байжээ. Энэ хүн бол хүүгийн
                ганц итгэлтэй хамаатан юм. Магадгүй энэ хүн л хорвоод хүүгийн
                сэтгэлд юм хийхгүй явах ганц хүн билээ! Энэ өвгөн ер бусын

                энгүүн, хачин хүн юм. Гэтэл ухаантай ухаантай улс түүнийг
                хэнхэг өвгөн гэж хочилно. Тэглээ гээд яах билээ! Энэ хүн ямар ч
                хүн байлаа гэсэн жаал хүү бол өвгөн аавтай л хүн дээ...
                     Жаал хүү тэсгэлгүй баярлажээ. Сургуульд орно гэж тэр ер

                бодоогүй явжээ. Уулын цаана Ишиг хөл нуурын тосгонд хүүхдүүд
                сургуульд явж байхыг зөвхөн харсан байв. Тэднийг бугын удмын
                нэртэй нэртэй өвөгчүүлийн хойлгын найрт өвөг эцгээ дагаж
                очихдоо л харсан байжээ.

                     Тэр нэгэн мөчөөс хойш жаал хүү номынхоо савнаас салсан
                нь ер үгүй. Тэр даруй баярлан хөөрч амныхаа гурван айлаар
                цөмөөр нь оржээ. Энэ номын савыг өвгөн аав авч өгөв гэж
                эхлээд эмэг эхдээ үзүүлжээ. Дараа нь Бекей эгчдээ үзүүлжээ.

                Эгч нь мөн номын савтай болсонд баярлаж, жаал хүүг магтжээ.
                     Бекей эгч нь сэтгэл төвшин байх цаг бараг үгүй. Үргэлж л
                сэтгэл бухимдан, үргэлж цухалдан явах тул зээ хүүг ер анзаарах
                нь ховор. Анзаарах зав цаг ч түүнд эс олдоно. Бекей эгч нь

                өөрөө зовсон амьтан. Үртэй байсан бол арай ч ондоо хүн байх
                юм сан гэж эмэг эх нь дандаа ярьдаг билээ. Түүний эр нөхөр
                Орозкул ч шал ондоо хүн байх байсан биз. Тэгвэл Момун өвгөн ч
                ингэж зовж зүдэж явахгүй байсан биз. Момун өвгөн хоёр охинтой

                бүлгээ. Нэг нь Бекей хүүхэн нөгөө нь энэ жаал хүүгийн ээж болох
                бага охин нь юм. «Хоёр охинтой мөртөө өвгөнд амар жаргаж буй
                юм алга. Ер үр хүүхэдгүй бол муухай. Хүүхдийн хүүхэд байхгүй
                бол бүр ч дор» гэж эмгэн дандаа үглэнэ. Тэр нь юу гэсэн үг вэ

                ойлгох л хэрэгтэй юм...
                     Жаал хүү Бекей эгчийнхээсээ гараад Гульджамал хүүхэн,
                түүний охин хоёрт номынхоо савыг үзүүлээд тэндээс
                Сейдахматад үзүүлэх гэж хадлан руу гүйжээ.

                     Замдаа шар «тэмээн» чулууныхаа дэргэдүүр өнгөрсөн боловч
                бөхийг нь илж бас л завдсангүй. «Эмээл», «чоно», «танкны»




                                                             14
   10   11   12   13   14   15   16   17   18   19   20