Page 12 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 12

одоохон хийгээд тус болоод өгье» гэж хэлж байх мэт харагддаг
                ажгуу.

                     Хамар нь мөгөөрсгүй юм шиг зөөлөн, нугасны хамар шиг
                хэлбэртэй. Биеэр өндөр биш, бага хүүхэд адил цовоо сэргэлэн
                эр юм.
                     Эрүүндээ сахал аятай юм тавьсан нь огт зохисонгүй. Ер

                сахал ч гэж хүний инээд бармаар ажээ. Оочдоо хоёр гуравхан
                шар үс ургуулсан нь сахал нь юм биз дээ.
                     Заримдаа бавайсан сахалтай, хурган заамтай өргөн халхгар
                дээлтэй, үнэтэй малгай тавьсан сүртэй сайхан өвгөчүүл явах нь

                үзэгдэнэ. Тэд сайн хүлэг морь унаж, сайхан мөнгөн тоногтой
                эмээл хазаар хэрэглэнэ. Тийм өвөгчүүл, харахад зөнч мэргэдийн
                шинжтэй тул хүн болгон бөхөлзөж, хаана ч явсан хүндлэх нь бий.
                Гэтэл Момун бол гагцхүү ажил ажил гэсээр байгаад хамаг хүндээ

                барсан хүн юм. Түүний ганц сайн чанар бол хүний өмнө хүндээ
                алдахаас огт эмээдэггүй хүн юм (Хүнээс ондоо сууна. Хүнээс
                ондоогоор ярина. Хүнээс ондоогоор инээмсэглэнэ. Ер нь л ондоо
                хүн юм...). Энэ зан чанараараа бол ертөнцөд ховорхон

                жаргалтай хүн билээ. Өвчнөөр үхэхээсээ их сүртэй том хүн
                болох гэж сэтгэлээр тарчилсаар яваад үхэх хүн олон. (Ер
                ухаантай, нэр төртэй, сайхан төлөвтэй явах, тэгэх тусмаа бас
                ширүүн дориун, шударга шийдэмгий явах гэж бодохгүй хүн хэн

                байх билээ).
                     Момун бол тийм хүн биш. Ер хачин хүн юм. Хүмүүс ч түүнийг
                хачин хүн гэнэ.
                     Момун бол ганцхан юманд үхтэл гомдоно. Юу гэвэл хэн

                нэгний хойлгын найрыг яаж хийх вэ гэж төрөл садны улс зөвлөн
                ярилцахад түүний биеийг урихыг мартвал маш их гомдох ажгуу.
                Өвгөн уг нь тийм ярианд очоод очоод ямар шийдтэй үг хэлэх
                биш. Зүгээр л сууж байна. Тийм сүрхий гомддог нь өөртөө

                дуулгасангүй гэхдээ биш, ер хуучны ёс дэг алдав гэж тийнхүү
                айхавтар ихээр гомдох ажээ.
                     Момун бас гашуун зовлон эдэлж, бие сэтгэл чилж, шөнийн
                цагаар уйлж хонодог байсан явдал бий. Түүнийг нь ондоо хүмүүс

                огт үл мэднэ. Харин садныхан нь мэднэ ээ!






                                                             11
   7   8   9   10   11   12   13   14   15   16   17