Page 14 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 14

— Тэгвэл ядахдаа, энэ тансар хилэнгээс авч өмд оёулж
                өмсөөч!

                     — Мөнгөтэй бол авалгүй яах вэ. Эвэрт гоо марлын нэрийг
                барьсан ч мөнгө алга.
                     — За тэгвэл ийм хүнтэй ч ямар үг ярих билээ гэж гараа
                сэгсчээд, — Дэмий ирлээ. Орозкул бий юү? гэв.

                     — Өглөө л мордсон. Хоньтой айлуудаар л яваа байх.
                     — Найрлаж л яваа биз дээ гэж Орозкулын занг бас ч
                гадарладаг хүний маягтай өгүүлэв. Хэсэг чимээгүй болтол өвгөн
                ам нээж

                     — Хонгор минь битгий гомдоорой. Намар тийш тэнгэр
                өршөөвөл жаал зугаа төмс зарна даа гэв.
                     — Намар болтол хаа байсан юм.
                     — Тэгвэл биднийгээ зэмлээд яах вэ. Манайхаар орж аяга цай

                уугаад морд доо.
                     — Би цай уух гэж энэ газар ирээгүй гэж худалдагч явсангүй.
                     Худалдагч мухлагийнхаа үүдийг хаахаар завдах зуур
                нохойныхоо чихнээс атгаад машин хөдлөхөд үдэхээр бэлэн

                зогсож байсан ач хүү рүү нь хараад
                     — Ядахдаа номын сав худалдаж аваач. Наад хүү чинь
                сургуульд орох болсон юм биш үү? Хэдтэй юм? гэв.
                     Энэ мухлагаас нээрэн ач хүүдээ номын сав авч өгөх юм

                байна. Хүү маань энэ намар сургуульд орно шүү дээ
                     — Энэ чинь зүйтэй үг байна. Би санасангүй явна шүү. Энэ
                чинь долоо өнгөрөөд найм хүрч яваа юм байхгүй юу гэж өвгөн
                тэвдэн, — Нааш ир! гэж ач хүүгээ дуудав. Өвгөн өврөө уудлан

                тавтын дэвсгэр гаргаж ирэв. Их л удаан хадгалсан бололтой
                нугалаа суужээ. Худалдагч жаал хүү рүү зальтайгаар нүд ирмэж
                     — Дэржгэр жаал май! Ном сайн үзээрэй. Хичээхгүй бол өвгөн
                аавтайгаа насаараа уулын мухар сахиж суух болно шүү гэж

                номын савыг авч өгөв.
                     — Хичээлгүй яах вэ! Миний хүү ч овоо тархитай шүү гэж
                өвгөн магтах зуур хариулт мөнгөө тоолж аваад шинэхэн номын
                сав аваад ичингүйрэн зогсож буй ач хүүгээ биедээ наалдуулан

                     — Сайн боллоо. Чи намар сургуульд явна шүү дээ гэж
                аяархан өгүүлээд эвэр ургасан хүнд алгаараа хүүгийн толгойг




                                                             13
   9   10   11   12   13   14   15   16   17   18   19