Page 9 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 9

— Ээжээс чинь сураг чимээ алга уу? Чи ээжийгээ ер нь мэдэх
                үү?

                     — Мэдэхгүй.
                     — Аав чинь яасан бэ? Бас мэдэхгүй юу?
                     Жаал хүү бас л дуугарсангүй. Худалдагч алиалж
                     — Чи юу ч мэддэггүй нөхөр байна. За яах вэ тэгвэл май! гэж

                нэг атга чихэр сарвайжээ. Жаал хүү ичиж авсангүй.
                     — Май ав ав! Битгий саад хийгээд бай. Би явлаа шүү гэхэд нь
                жаал сая авч халаасандаа хийгээд нөгөө машиныг зам хүртэл
                дагаж гаргаж өгөхөөр шийджээ. Жаал хүү Балтек нэрт муухай

                залхуу сэгсгэр нохойгоо дуудав. Орозкул бол ийм муухай нохой
                юунд дагуулна вэ, буудаж алах юм хуухай гэж үргэлж занана.
                Наад Балтек нохойгоо нэг тийш төөрүүлж орхиод сайн угсааны
                нохой тэжээмээр юм сан гэж өвгөн аав нь үглэнэ. Балтек нохойд

                үнэндээ хийх юм үгүй. Гэдэс цатгалан бол унтаж л байна. Гэдэс
                өлөн бол үмх идэх юм хаяж өгөх бол уу гэж өөрийн, хүний
                ялгалгүй урдуур нь шарвалзан гүйнэ. Балтек гэдэг бол ийм л нэг
                гөлөг билээ. Заримдаа уйдахаараа машины хойноос дагаж хөөх

                нь бий. Гэхдээ нэг их хол дагахгүй, намнаж гүйцмэгц ганцхан
                эргээд л гэр лүүгээ шогшино. Тун итгэлгүй нохой шүү! Гэвч жаал
                хүүд нохой дагуулж явна гэдэг бол маш сайхан хэрэг. Балтек
                ямар боловч нохойн гөлөг шүү дээ!..

                     Жаал хүү нөгөө худалдагчаас нууж Балтектаа нэг чихэр
                чимээгүйхэн хаяж өгөөд «Чи бид хоёр энэ машиныг үдэж их хол
                гүйнэ шүү!» гэж сануулжээ. Нохой нь аяархан гиншиж, дахин нэг
                чихэр горьдон сүүлээ шарвалзуулах авч жаал хүү бас нэгийг

                шидэж өгөх гээд түвдсэнгүй. Хүн гомдоно. Худалдагч атга чихэр
                өгөхдөө ямар нохойд хаяж өг гэсэн биш дээ.
                     Энэхэн үес өвгөн аав нь ирж яваа харагдав. Тэр бээр зөгийн
                байшин руу явсан байжээ. Энд хашааны ард юу болж байгааг

                зөгийн байшингийн тэндээс эс харна. Гэтэл яагаад ч юм өвгөн
                мухлаг явахаас өмнө амжин иржээ. Энэ бол тохиол байв. Өвгөн
                ирээгүй бол хүү номын савтай болж чадахгүй байлаа. Энэ өдөр
                хүү их азтай байжээ.

                     Момун өвгөнийг тэр нутаг хошуу даяар хүн бүхэн танина.
                Өвгөн ч хүн болгоныг танина. Цэцэн цэцэн улс энэ өвгөнийг




                                                             8
   4   5   6   7   8   9   10   11   12   13   14