Page 5 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 5
гялбаж, чөдөр өвсний цэцэг өвөр хоорондоо ярилцан байхыг
чагнаж байх нь бий. Чөдөр өвсний цэцэг зүүдээ ярилцдаг юм бол
уу?
Өдөр, голдуу жин үдийн алдад жаал хүү шарилжин дотор орж
хэвтэх их дуртай бүлгээ. Шарилж бол их өндөр ургана.
Хэдийгээр цэцэггүй боловч үнэр нь айхавтар хурц, голдуу бөөн
бөөнөөр ургах тул ойр хавьд нь ондоо өвс ургамал эс ургана.
Шарилж бол жаал хүүгийн үнэнч хань билээ. Заримдаа хэн
нэгэнд гомдоод ганцаар уйлмаар болбол шарилжин дотор ороод
уйлж суухад хэн ч харж эс чадна. Шарилж бол ойн халзны
нарсан төгөл адил хурц үнэртэнэ. Шарилжин дотор хэвтэхэд
дулаан бөгөөд нам гүм. Хамгийн гол нь тэнгэр харж хэвтэхэд
чөлөөтэй. Тас гэдрэг харж хэвтээд тэнгэр ширтэж болно.
Анхандаа нүдний нь нулимсанд тэнгэрийн өнгө сайн ялгагдахгүй
явдал бий. Гэтэл удалгүй үүлс нүүх нь харагдаж, санасан бодсон
бүхнийг хуваалцана. Жаал хүү чи тун базаахгүй байгаа юм
байна. Чи нэг тийш хүн олохгүй газар оргох буюу нисэн одохыг
хүсэж байгаа хүү байна. Тэгээд чамайг олохгүй, нөгөө муу жаал
алга, одоо хаанаас олох билээ? гэж хүмүүс аахилан уухилах
болно гэж чи бодож байгаа юм шив гэж үүлс мэднэ.
Жаал хүүг хааш нь ч оргуулахгүй, тийнхүү үүлсийг сонирхон нам
тайван хэвтээсэй гэхдээ үүлс хүүгийн санасан бодсон бүхэн
болж хувилна. Нэг үүлс атал түмэн янзын дүрстэй болно. Үүлс
тийнхүү ямархан дүрстэй болж буйг зөвхөн харж хэвтэх
хэрэгтэй...
Тэгвэл шарилжин дотор чимээ имээ огт үгүй. Тэнгэрийг
чөлөөтэй харж болно. Нарсных шиг хурц үнэр анхилсан шарилж
бол ийм л ургамал даа.
Жаал хүү бас ондоо олон өвс ургамал мэддэг байв. Усны
татам нугад ургадаг мөнгөн сорт хялгана өвсийг жаал хүү их л
энхрийлнэ. Хялгана бол гайхалтай өвс юм! Толгой нь ямагт
салхинд найгана. Мяндсан торгон бие нь салхигүй бол амьдарч
байж чадахгүй мэт билээ. Салхи хааш үлээнэ, хялгана тийш
найгана. Найгах найгахдаа нуга газар ургасан бүхий л хялгана
өвс нэгэн захирамжтай мэт цөм нэгэн зэрэг бөхөлзөнө. Бороо
цутгах юм уу аянга цахилгаан нижигнэвэл хялгана өвс хаашаа
4