Page 2 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 2
ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
Жаал хүү хоёр үлгэр мэддэг байв. Нэг нь өөрийн нь үлгэр.
Түүнийг ондоо хэн ч үл мэднэ. Нөгөөг өвгөн ааваасаа дуулжээ.
Хожим тэр хоёр үлгэрийн аль нь ч үлдсэнгүй. Энэ тухай
өгүүлсүү.
Тэр жил жаал хүү долоон ойноосоо өнгөрөөд найм хүрч явав.
Эхлээд нэг номын сав худалдан авчээ. Гялгар цагаан төмөр
тээглүүртэй, гялалзсан сайхан хар цүнх. Нэг үгээр хэлбэл
сургуулийн сурагчийн хамгийн ерийн мөртөө ер бусын цүнх юм.
Бүх юм энэхүү цүнхнээс л эхэлсэн ажээ.
Түүнийг өвгөн аав нь явуулын машин мухлагаас авч өгчээ.
Тэр явуулын машин мухлаг уулнаа гарсан малчдад бараа
хүргэхийн далимаар Сан-таш уулын нэгэн амны харуулын
айлаар дайрдаг байв.
Ойн харуулын эндээс уулын хавцгай хавцал дамжин тэрхүү
дархан цаазтай уулын оргилд гарна. Ойн харуулынхан гэж ердөө
гуравхан айл. Гэвч машин мухлаг тийш явах бүрийдээ заавал
дайрна.
Тэр гурван айлд ердөө ганцхан жаал хүү бий. Машин мухлаг
ирэхийг тэр л хамгийн түрүүн харна.
— Машин дэлгүүр ирлээ дээ! Ирлээ дээ! гэж жаал хүү гурван
айлын үүд цонх руу ойртон хашхирна. Ишиг хөл нуурын
хөвөөнөөс энэ хүртэл гарсан улбаа зам дагнан уулын хавцал,
голын хөвөө, хад чулуутай нугачаа дамжина. Тийм замаар явах
гэдэг тийм ч хямд хэрэг
биш. Тэр зам явсаар Харуулын уулнаа хүрмэгц их хэвгий өөд
гарч, тэндээс модчидын суурин хүртэл нэгэн их нүцгэн цулгай
хажуу руу уруудаж ирдэг байв. Харуулын уул бол ойн харуулын
айлуудын яг дэргэд оршино. Зуны цагт жаал хүү өдөр болгон тэр
уул дээр гарч, нуурын зүг дурандана. Тэрхүү замаар яваа
морьтой, явган хүн, машин тэрэг алган дээр тавьсан адил илхэн
харагдах ажгуу.
1