Page 3 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 3

Энэ явдал аагим халуун зуны өдөр болжээ. Тэр өдөр жаал
                хүү цүнхлийн уснаа орж байгаад тэртээ хажууд машины тоос

                гарахыг харжээ. Тэрхүү бяцхан цүнхлийг өвгөн эцэг нь ач хүүдээ
                зориулан уулын голын гүехэн хэсэгт жижиг сайртай газар
                тусгайлан байгуулсан ажээ. Тэр цүнхэл гаргаагүй бол жаал хүү
                одоо амьд байгаа ч уу, үгүй ч үү хэн мэдэх билээ. Эмэг эхийн нь

                хэлдгээр аль хэдийн усанд унаж үхээд Ишиг хөл нуурын загас
                жараахай усны элдэв муусайн амьтны хоол болсон ч юм бил үү.
                Тэгвэл энэ жаалыг хэнд хэрэгтэй гэж хэн эрж, гаслах юм бэ!
                Ядахдаа усанд орж эрэх хэрэгсэл хэц ч байх биш! Гэвч тийм

                явдал болсон нь үгүй. Хэрэв болсон бол эмэг эх нь лав амийг нь
                авах гэж усанд цовхрон орохгүй байсан биз. Гэтэл жаал хүү бол
                тэр эмгэнтэй төрхмийн сүлбээ бүхий хамаатан гэж байгаа! Гэтэл
                эмэг эх нь ярихдаа энэ хөвүүн бол хар элгийн хүүхэд гэнэ. Хар

                элгийн хүн бол энэ жаалыг хэдий хооллуулж ундлуулж, харж
                хаацайлж байдаг ч гэсэн хэзээд хар элгийн хүн байдаг! Гэтэл
                хэрэв жаал хүү хар элгийн байхыг хүсдэггүй бол яах билээ? Ер
                чухам энэ жаал хүү яагаад хар элгийн хүүхэд байх ёстой билээ?

                Магадгүй энэ жаал биш, нөгөө эмэг эх нь харин хар элгийн хүн
                биш юм уу?
                     Энэ тухай дараа өгүүлье! Өвгөн аавын нь хийсэн цүнхлийн
                учрыг ч дараа өгүүлье!..

                     Чингээд жаал хүүг харахад мөнөөхөн машин мухлаг уулын
                ташуу замаар тоос татуулан бууж явжээ. Жаал хүү номын савтай
                болно гэж мэдсэн юм шиг машид баярлан уснаас үсрэн гараад
                туранхай чөргөр гуяндаа өмдөө яаран угламагц машин ирлээ гэж

                хэлэх гэж айлын зүг хурдалжээ. Хүйтэн усанд орсон нойтон бие
                нь цэлдэн хөх болжээ.
                     Цүнхлийн тэндээс айлын зүг гүйхэд өндөр өндөр өвстэй, том
                том чулуутай, ер яггүй гэж жаал хүү мэдэх боловч бут сөөг, үхэр

                чулуу тааралдахад харайхыг нь харайж, чадахгүйгээ тойрсоор
                нэг хормын төдий ч саатсангүй ажээ. Тэр том том бул чулуу
                гомдож, бүдрүүлэн унагаж ч юуны магад. Тал бие газар шигдсэн
                нэг их том бөхтэй шар чулууг жаал хүү «тэмээ» гэдэг байв.

                «Хэвтээ тэмээнийхээ» хажуугаар гүйж гарахдаа, «Машин
                дэлгүүр ирлээ. Би мөд эргээд ирнэ» гэж хэлээд өнгөрчээ. Жаал




                                                             2
   1   2   3   4   5   6   7   8