Page 6 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 6
хоргодохыг үл мэднэ. Ердөө л газарт наалдан унана. Хөлтэй сэн
бол дуртай зүгтээ зугтааж амь зулбах байсан биз. Гэвч тийнхүү
газарт наалдан унадаг нь зүгээр дүр үзүүлж байгаа юм. Аадар
бороо намдмагц хуумгай хялгана салхиа үзэн сэргэж салхи хааш
үлээвэл тийш найган бүжиглэнэ.
Ижил ханьгүй энэ жаал ийм л хал балгүй орчинд аж төрдөг
байлаа. Гагцхүү машин мухлаг ирэх үес энэ бүхнээ умартаж,
тосон гүйдэг байв. Үнэндээ машин мухлаг гэдэг бол ямар нэг
чулуу, өвс ургамал биш! Машин мухлагт юм болгон байна.
Жаал хүү гүйсээр гэрийн тэнд ирэхэд машин мухлаг хэдийн
айлуудын араас ирж явжээ. Ойн харуулын хэдэн айл голын зүг
харан буужээ. Голын цаад талын эгц хар эргээс цааш их ой
залгана. Энэ хэдэн айл руу машин ирвэл гагцхүү араас нь ирнэ.
Хэрэв жаал хүү тийм хурднаа гүйж хариагүй бол машин мухлаг
гадаа ирэв гэдгийг хэн ч мэдэхгүй байсан биз.
Тэр өдөр айлын эрчүүл эзгүй байв. Эхнэр хүүхнүүд нь гэр
зуурын ажил оролдон байжээ.
— Машин дэлгүүр ирлээ шүү! гэж жаал хүү айлуудын
нээлттэй үүдээр хашхирахад эхнэр хүүхнүүд үймэлдэн, дэрэн
доогуур нууж хямгадсан мөнгө төгрөгөө эрж олоод бие биеийгээ
хөөсөн мэт цувралдсаар гарч ирэв.
— Энэ жаал адтай нүдтэй хүү шүү! гэж хөгшин эм магтсан мэт
өгүүлэх нь сонстоно.
Жаал хүү тэр мухлагийг өөрөө авчирсан мэт сэтгэл маш
ханамжтай байжээ. Сонин мэдээ чимээ хүргэж ирээд айлын
хүүхнүүдийн хамт хашааны гадаа гарч, мухлагийн үүдэнд
чихэлдэж байхад жаал хүүд их л сайхан санагдах ажгуу. Гэвч
гэрийн эмс жаал хүүг хэдийн мартжээ. Түүнийг санах зав ч
тэдэнд байсангүй. Элдэв бараа харж нүдэн хужирлацгаана. Тэнд
ердөө гурван эмэгтэй цугласан нь жаал хүүгийн эмэг эх, Бекей
эгч, бас нэг залуу хүүхэн юм. Бекей бол жаал хүүгийн эхийн дүү
хүүхэн бөгөөд ойн цагдаагийн газрын хамгийн гол хүн болох ойн
эргүүл Орозкулын эхнэр. Нөгөө бяцхан охин тэвэрсэн хамгийн
залуу хүүхэн Гульджамал бол туслах ажилчин Сейдахматын
эхнэр юм. Тэд гурвуулаа атал мухлагийн хамаг барааг онгичин
5