Page 4 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 4
хүү ер «тэмээнийхээ» хажуугаар гарахдаа дандаа бөхийг нь
илдэг байв. Илэх илэхдээ бүр өвгөн эцэг нь оготор сүүлт хөгшин
морио илдэг шиг их л энхрийлэн, «Чи хүлээж бай, би их ажилтай
явна» гэж хэлж илдэг авай. Бас «эмээл» нэртэй нэг чулуу бий.
Тэр чулууны тал нь цагаан, тал нь хар алаг өнгөтэй агаад
моринд мордсон мэт унаж болох эмээл адил хэлбэртэй ажээ.
Бас яг чоно шиг «чоно» нэртэй ч чулуу бий. Тэр чулуу бол том
дэлтэй, их гөхөлтэй, үнсэн саарал өнгөтэй чулуу юм. Тэр чулуу
руу очихдоо заавал мөлхөж онилон шагайдаг байжээ. Гэвч жаал
хүүгийн хамгийн дуртай чулуу бол голын нүцгэн хөвөөн дээр
орших «танк» нэртэй бат бөх бул чулуу юм. Тэрхүү «танк» нэртэй
бул чулуу эргийн дээрээс ховхрон голын усыг хага зүсэн
гатлахыг завдан буй шиг харагддаг байжээ. Кинонд гардаг танк
бол эргийн дээрээс ус руу ороод л тэр чигээрээ зүсэж гардаг
билээ. Жаал хүү хааяа кино үздэг болохоор нэг үзсэнээ ер
мартдаггүй байв. Өвгөн эцэг нь заримдаа ач хүүгээ дагуулан
хажуугийн уулын цаад жалгад орших сангийн аж ахуйн үржлийн
ферм орж кино үзүүлдэг байжээ. Эл учир тэр «танк» голын
хөвөөнд гарч ирээд голын усыг зүсэн гарахад ямагт бэлэн байгаа
юм шиг харагддаг байжээ. Бас ондоо «хортой» юм уу «сайхан
санаатай» чулуу ч бий. Тэр байтугай «зальтай», «тэнэг» чулуу ч
бий.
Өвс ургамал ч гэсэн ялгаагүй «хайртай», «зоригтой»,
«аймхай», «хортой» элдэв янз байна. Өргөст сархинцаг бол
жаал хүүгийн гол дайсан мөн. Өдөрт арван хэд хяргаад ч тус
байхгүй. Маргааш нь улам өтгөн олон болсон байна. Харин
чөдөр өвс бол хэдий хогийн ургамал боловч хамгийн ухаантай
зугаатай өвс юм. Чөдөр өвсний цэцэг өглөө нарыг хамгийн
сайнаар угтана. Бусад өвс бол өглөө орой гэж огт үл ялгана.
Чөдөр өвс бол наран мандмагц нүдээ нээж, инээмсэглэн байх нь
үзэгдэнэ. Чөдөр өвсний цэцгүүд нүдээ нэг нэгээр ээлж дараалан
нээсээр бүх дэлбээгээ дэлгэнэ. Цэцэг нь цагаан, цайвар бор
олон янз байна... Хэрэв хажууд нь чимээгүй суугаад харж байвал
тэрхүү цэцэгс нойрноос сэрээд өвөр хоорондоо аяархан шивнэн
ярилцаж байх шиг санагдана. Шоргоолж бол түүнийг мэднэ.
Өглөөгүүр шоргоолж чөдөр өвсөн дээгүүр гүйлдэн, нарнаас
3