Page 13 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 13
Момун машин мухлагийн дэргэд ирээд ач хүү нь их л уруу
царайтай зогсож байхыг ажсан боловч нөгөө худалдагч бол
явуулын хүн учир түүнтэй юуны түрүүнд үг солих хэрэгтэй
байлаа. Мориноосоо үсрэн бууж, худалдагч руу хоёр гараа
сунган
— За их худалдаачин, ассалам алейкум! Ачаа хөсөг чинь
мэнд ирэв үү? Арилжаа наймаа чинь олз омогтой юу? гэж хэлэх
нь наадан хийж буюу үнэхээр хэлж буй нь эс ялгагджээ. Момун
өвгөн худалдагчийн гарыг сэгсрэн атгасаар, — Таныг үзсэнгүй их
удлаа шүү! Тавтай морилно уу! гэжээ.
Өвгөний хэлж буй үг яриаг сонсон, өмссөн хувцсыг нь хараад
мухлагийн худалдагч дотроо ихэд элэглэж байв. Момун маажин
түрийтэй майжгий савхин гутал, эмгэнийхээ оёж өгсөн бүдүүн
тааран өмд, саламдаг болсон хүрэм өмсөж, нар бороонд онгож,
зэвхий хүрэн болсон эсгий малгай тавьжээ. Мухлагийн худалдагч
— Ачаа хөсөг бүрэн мэнд ирлээ. Харин наймаачин ирэхэд та
нар чинь уул талаар зугтаагаад явчихдаг улс байна шүү дээ. Бас
сохор зоос битгий үрээрэй гэж эхнэр хүүхэндээ чанд захиад
явдаг юм уу даа. Өдий их бараа байхад хэтэвчээ нээх хүн ер
алга! гэхэд Момун уучлал эрэх мэт нүүрээ үрчийлгэж
— Эрхэм хүн биднийгээ битгий зэмлэ дээ! Таныг ирнэ гэж
мэдсэн бол бид хаанаас тарж явах билээ. Мөнгө цаас үнэхээр
байхгүй юмыг одоо яах ч арга алга. Харин намар тийшээ жаал
зугаа ногоо төмс зарна даа гэв.
— Худал ярьж л бай. Та нарыг бээтлээ баяжсан улс гэж би
бас мэднэ ээ. Тануус энэ ууланд сууна. Газар нутаг, өвс мундаа
юу. Эргэн тойрон ой, гурав хоног яваад ч захад нь гарахгүй тийм
их мод байна шүү дээ. Малтай байна? Зөгий тэжээж байна?
Тэгээд ганц улаан мөнгө ч гаргахгүй тас дарна. Энэ торгон
хөнжил ав, оёдлын машин ганц үлдээд байна...
— Тийм их мөнгө яаж байх вэ, тэнгэр минь гэж өвгөн
цагаатган өгүүлнэ.
— Би мэднэ ээ! Өвгөн чи мөнгө хав дарчхаад харамлаж
байна. Тэр их мөнгө дараад юу хийх юм бэ?
— Мөнгө байхгүй гэж Эвэрт гоо марлын нэрийг барьж
тангараглая!
12