Page 18 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 18
Хүүгийн шинэ сониныг Сейдахмат тийнхүү дооглонгуй
угтсанд жаал хүү дотроо их л дургүй байжээ. Саравчит
малгайгаа дээш болгож, Сейдахматын дахин хамрыг нь няслах
гэхэд нэн дургүйцэж гэдэсхийж
— Зүгээр байгаарай! гэжээ.
— Уухай, яасан ууртай эд вэ? Чи гомдоод яана. Номын сав
авлаа одоо юу хэрэгтэй... гээд хүүгийн дал мөрийг алгадаж, —
За одоо яв. Би өвсөө хадах минь гэж алган дотроо нулимж
хадуураа авав.
Жаал хүү харихаар харайлгав. Аанай нөгөө жим замаар,
нөгөө бул хар чулууны хажуугаар гүйж гарсан боловч энэ удаа
тэрхүү чулуунуудтай эрхлэх зав байсангүй. Номын сав гэдэг илүү
чухал юм.
Жаал хүү ганцаараа ярих их дуртай билээ. Энэ удаа
ганцаараа ярьсангүй номынхоо савтай ингэж ярьжээ. «Чи
Сейдахматын үгийг битгий үнэмшээрэй. Миний өвгөн аав тийм
хүн биш. Миний өвгөн аавд ямар ч ов заль байхгүй, тэр учраас
хүмүүс түүнийг элэглэнэ. Миний өвгөн аав огт заль овгүй хүн
шүү. Одоо чи бид хоёрыг сургуульд хүргэж байх болно. Тэр
сургууль хаана байдгийг чи хараахан мэдэхгүй биз дээ? Тийм ч
хол биш шүү. Би чамд зааж өгнө өө. Харуулын уул дээрээс хоёул
дурандана. Би бас цайран харагдагч хөлөг онгоцоо чамд
харуулна. Юу боловч саравчинд орж, нуусан дурангаа авъя.
Намайг тугал хариул гэдэг юм, би дандаа уул дээрээс цагаан
хөлөг онгоц дуранддаг юм. Манай тугал том болчихсон юм чинь
хэн аваад явчих вэ. Түүнийг дийлэхгүй шүү. Харин эхдээ нийлж
сурчихсан юм. Үнээ бол түүний ээж шүү дээ. Ээж нь хүүдээ
сүүгээ хөхүүлэхэд огт хайрлахгүй. Чи мэдэж байна уу? Ер
амьтны эх бол хэзээ ч харамлахгүй шүү. Гульджамал тэгж ярьдаг
юм. Түүнд бас охин бий... Одоо үнээ саах цаг болж байна. Үнээ
саахаар хоёулаа тугалаа бэлчээгээд Харуулын уул дээр гарч,
цагаан хөлөг онгоц дурандамз. Би дурантайгаа бас ингэж ярьдаг
юм. Одоо бид гурвуул боллоо...».
Жаал хүү гэртээ харихаар ийнхүү явав. Номынхоо савтай
ингэж ярьж явахад их л сайхан санагдаж байжээ. Тэр цааш нь
өөрийн тухай, ер номын савын олж дуулаагүй юмыг ярих гэтэл
17