Page 20 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 20

байтал ганц би мах цусны тасархай, өөрийн гэх хүүгүй хүн юм
                гэж хувь заяандаа гомдон яваа Орозкулд тэр балай цүнх, эцэг

                эхдээ хаягдсан тэр муу жаалыг бодох сэтгэл яахин байх билээ.
                     Орозкулын хамар нь шуухитнан, уруул нь өмөлзөв. Дотор нь
                хорсож, өөртөө харамсав. Үлдэх үргүй насаа өнгөрөөх нь гэж
                бодохоос хайран санагдтал, үргүй эхнэртээ хорсох сэтгэл нь

                зангирчээ. Энэ золигийн эм хэчнээн жил үр төлгүй сувай
                сударган явах юм бэ!
                     «Чамайг хувхайг даа!» гэж балтгар нударгаа чанга атгаж
                дотроо занаад хэнгэнэтэл уйлахгүй сэн гэхдээ их л дороос

                аяархан гасалжээ. Одоо хариад эхнэрээ жанчина гэдгээ тэр
                мэдэж байжээ. Орозкул согтуу харих болгондоо тийм явдал
                гаргадаг байв. Бух шиг энэ эр хорсон гашуудахдаа ухаан
                балартдаг байжээ.

                     Жаал хүү жимээр орж явтал өмнө нь явсан Орозкул гэнэт
                алга болсныг үзээд гайхжээ. Орозкул голын тийш эргэн,
                мориноос бууж, морио сул орхиод ширэнгэ дундуур шууд дайран
                орж, байдгаараа нугдайж, алгаар нүүрийг даран явсаар голын

                эрэг дээр очиж явган суугаад алганы хонхорт дүүрэн ус утгаж
                нүүрээ шавшиж байв.
                     Жаал хүү үүнийг үзээд халуун наранд толгой нь өвджээ гэж
                бодоод өнгөрчээ. Гэтэл Орозкул өөрийн эрхгүй мэгшин уйлж

                суусныг хүү мэдсэнгүй. Тэр өөрт нь ингэж тосож гүйх хүү байхгүй,
                бас номын саваа үзүүлэх гэж тосон гүйж яваа хүүд сэтгэлийг нь
                цайлгах ганц хэрэгтэй үг олж хэлж чадаагүйдээ тийнхүү гонсойн
                уйлж байжээ.

                     II

                     Харуулын уулын орой дээрээс дөрвөн зүг, найман зовхис
                илхэн харагдана. Жаал хүү түрүүлгээ харж хэвтээд дурандаж
                гарна. Жинхэнэ байлдааны маш сайн татдаг дуран. Өвгөн аавыг
                нь ойн ажилд он удаан зүтгэсэн гэж тэр дурангаар шагнасан

                ажээ. Гэтэл өвгөн дуран авч явах их дургүй, «Миний нүд
                дурангаас тийм ч их доргүй дээ» гэдэг байжээ. Харин ач хүү нь
                дуранд их дуртай юм.







                                                             19
   15   16   17   18   19   20   21   22   23   24   25