Page 24 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 24

хураан өржээ. Голын ус саадгүй шүүрэн гарахаар чулууг
                завсартай хураах хэрэгтэй. Хэдхэн сахал нь шармийсан,

                туранхай атигар өвгөн биедээ наалдсан шал нойтон өмдтэй нэг
                өдрийг ингэж барж, орой хариад ханиалгаж, ууцаар нь хатгуулж
                таг хэвтжээ. Эмгэн машид уурсаж
                     — Тэр бага тэнэг нь ч яах вэ, балчир юм. Энэ хөгшин зөнөгт

                юу ч гэж хэлэх билээ? Ямар чөтгөрөө хийж тэнхээгээ ингэж тас
                шавхаж байгаа бол оо! Энэ жаалыг хооллож ундлахаас ондоо юу
                хэрэгтэй юм бэ? Элдвээр л эрхлүүлж, эрэмшүүлэх юм. Тэглээ
                гээд сайнаа үзэхгүй байх аа гэж өвгөнийг загнажээ.

                     Юу боловч голын харгиа нимгэн газар тун зохистой цүнхэл
                бий болж, жаал хүү санаа амар усанд орж байх болжээ.
                Бургасны найлзуураас барьж уснаа ороод урсгалыг дагаж
                шумбана. Тэгэхдээ нүдээ заавал харна. Яагаад гэвэл загас уснаа

                явахдаа харж явдаг. Загас болж, уснаа сэлэх хачин бодол түүнд
                байжээ.
                     Одоо цүнхлийн усыг дурандаж байхад нь тэр хэрхэн өмд
                цамцаа тайчин орхиж, чармай нүцгэн хүйтэн уснаа шумбан ордог

                нь санагдаж байлаа. Уулын голын ус ямагт хага ташим хүйтэн
                байна. Гэвч түүнд дасах нь бий. Эргийн улаан бургасны мөчрөөс
                барьж байгаад уснаа элгээрээ шумбан ороход ус цалгин шуугьж,
                цэв хүйтэн ус гэдэс нуруугүй хага ташиж байх шиг санагдана.

                Усан дотор гаднын дуу чимээ эс дуулдана. Гагцхүү чих нь шуугьж
                байх шиг санагдана. Жаал хүү нүдээ бүлтийлгээд усан дор
                үзэгдэх бүхнийг харна. Нүд нь хорсож өвдөх боловч хүү дотроо
                инээмсэглэн, бас усан дотор хэлээ гаргана. Энэ нь эмээ эхийгээ

                дооглож байгаа хэрэг юм. Жаал хүү юунаас ч айхгүй, хэзээ ч
                усанд живж үхэхгүй гэдгийг тэр эмгэн мэддэг. Тэгээд бургаснаас
                зуурсан гараа тавихад цүнхлийн чулуун хашлага хүртэл уснаа
                урсана. Тэгтэл амьсгаа ч барагдана. Хөвүүний толгой сая

                шовсхийж, эрэг дээр авиран гараад улаан бургасан дотор орж
                сууна. Дахин дахин ингэж шумбана. Өвгөн аавын хийсэн цүнхэлд
                зуунтаа ингэж наадсан ч хөвүүн бэлэн байдаг билээ. Эцсийн
                эцэст загас болтлоо ингэж шумбахад ч бэлэн байдаг билээ.

                Ямар боловч заавал загас болох юм сан гэж хөвүүн хүсдэг
                байв...




                                                             23
   19   20   21   22   23   24   25   26   27   28   29