Page 23 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 23
Жаал хүүгийн дүрсгүй нь хөдөлж инээгээд чулуу авч хашааны
зүг шидэв. Гэвч чулуу хүрсэнгүй уулын бэлд тусав. Жаалхүү
дахин сууж, хашааг дурандав. Эхлээд дурангийнхаа их талаар
хартал хамаг юм тэртээ хол хүүхдийн тоглоом өрсөн мэт
харагджээ, Нөгөө том том бул хар чулуу жижигхэн хайрга адил
харагджээ. Голын харгианд өвгөн аавынх нь хийж өгсөн цүнхэл
бор шувуу боловч туулмаар тун хошин бяцхан юм харагдана.
Жаал хүү мишилзэн инээмсэглээд дурангийн нарийн талаар
эргүүлэн хартал нөгөө үхэр чулуунууд асар том том болж,
дурангийн аманд тулж ирэх шиг болжээ. «Тэмээ», «чоно»,
«эмээл», «танк» гэдэг чулуунуудын эмтэрхий, зураас шар шар
толбо жинхэнэ янзаараа тов тодхон харагдах ажгуу. Хамгийн гол
нь оноосон зүйлстэйгээ туйлын адилхан ажээ. Аа-яа ёстой
мундаг сүртэй «чоно», «танк» бүүр яриа алга!..
Тэдгээр үхэр чулууны цаана голын харгианд өвгөн аавын нь
гаргасан цүнхэл байна. Голын эргийн тэр хэсэг газар дуранд онц
тодхон харагдана. Харгианы тус газар гүйхэн, хэдий өвдгөөр
татах боловч урсгал нь энэ зэргийн жаалыг хялбархан аваачиж
голтой нийлүүлэм байв. Жаал хүү усанд орох болбол эргийн
дээрээс тонгойн ургасан улаан бургаснаас зуураатай орно. Тэр
бургасны тал хагас нь усны дээр, тал хагас нь уснаа дүрж урсан
байлаа. Уяатай морь адил хөдөлж чадахгүй, ингэж усанд орно
гэж юу байх билээ? Бас тэгээд хэчнээн хараал, муу үг дуулдаг
гэж санана! Эмгэн эх нь «Энэ жаалыг уснаа урсгачихвал хар
толгойдоо гомдоорой. Би ер хөдлөхгүй шүү. Төрсөн эх эцэг нь
хаяж явсан энэ жаалын хойноос би хэчнээн гүйх юм бэ! Чадал ч
алга» гэж өвгөн аавыг нь загнадаг байжээ.
Ингэж байгаа хүнд юу гэж хэлэх вэ? Хөгшин эмийн хэлдэг бас
ч зөв юм биш үү! Гэвч голын ус хаяагаар урсаж байхад усанд эс
орно гэдэг жаал хүүд харамсалтай юм. Эмгэн хэдий унтууцан
аашлавч жаал хүү тэртэй тэргүй усанд орж наадах болно. Эл
учир Момун өвгөн усны гүехэн хэсэгт чулуугаар бяцхан цүнхэл
гаргасан тул хөвүүн айх юмгүй санаа амар усанд ордог болсон
билээ.
Усанд урсчихааргүй том том чулуу зөөж өвгөн нэг өдөр
хэчнээн махаа идэв дээ. Усны тэхий дунд өдөржин том том чулуу
22