Page 28 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 28

нуурын гүн цэнхэр мандалд нэгэн онгоц цайран гарч ирэв. Жаал
                хүү энэхэн үес бүхнийг умартжээ. Тэр мөн дөө! Нэг эгнээ

                яндантай, урт, лужир, гоё онгоц. Цагаан онгоц утсан дээгүүр
                хөвөх адил нэн ч жигд шууд хөвж байв. Жаал хүү цамцныхаа
                хормойгоор дурангийн шилийг арчиж, харааг нь дахин засаж
                харвал усан онгоцны дүрс улам ч тодхон харагджээ. Одоо

                харвал онгоц долгионы дээгүүр үл мэдэг найгалзан, хөөс
                сахарсан цагаан мөр хоцроох нь илхэн болов. Жаал тэрхүү
                цагаан онгоцыг алдалгүй дагуулан сэтгэл бахдан харсаар авай.
                Болдог сон бол тэр онгоцыг жаахан ойр ирүүлж, дээр нь яваа

                хүнийг харах юм сан. Гэтэл тэр онгоц хүүгийн хүслийг ямар
                мэдэх биш дээ. Цагаан хөлөг нэн ч алгуур сүрлэг хөвнө. Хаанаас
                гараад хаана хүрч явааг нь бүү мэд!
                     Цагаан онгоц их л удтал харагдсаар байлаа. Жаал хүү ч загас

                болж голыг уруудан тэр цагаан хөлөг онгоц тийш очих юм сан гэж
                их л удаан боджээ...
                     Ишиг хөл нуурын цэнхэр мандал дээр цайран харагдах тэр
                хөлөг онгоцыг жаал хүү анх нэг өдөр Харуулын уул дээрээс

                хармагц онц сайхан санагдан сэтгэл зүрх нь нэгмөсөн булгилан
                хөөрсөн билээ. Миний аав, Ишиг Хөл нуурын усан цэрэг лав тэр
                онгоцон дээр яваа биз гэж хөвүүн шууд боджээ. Жаал хүү үүнд
                маш их итгэсний учир нь аавыгаа тэгж яваасай гэж туйлын санах

                ажгуу.
                     Жаал хүү үнэндээ аавыгаа ч мэдэхгүй, ээжийгээ ч мэдэхгүй
                юм. Тэдний хэн хэнийг харсан удаа үгүй. Тэдний хэн нь ч хүүгээ
                эргэж ирсэн нь үгүй. Гэвч эцэг нь Ишиг хөл нуурын усан цэрэг,

                ээж нь гэр бүл салсан хойноо жаал хүүг эцэг дээрээ орхиод хот
                явсан гэдгийг жаал хүү мэднэ. Тийнхүү яваад л сураг танаггүй
                болсон. Нуураас цааш, уулнаас цааш, хэдэн уулын цаана хол
                явсан гэж хүү мэднэ.

                     Өвгөн аав нь нэг намар төмс ногоо зарахаар хот орсон билээ.
                Бүтэн долоо хоног алга болж болж ирээд охинтойгоо өөрөөр
                хэлбэл хүүгийн эхтэй уулзсанаа цай уух зуур Бекей эгч, эмэг эх
                хоёрт нь ярьж билээ. Түүний ярьсан нь: охин маань нэг том

                гэгчийн үйлдвэрт бөс нэхдэг юм байна. Шинэ нөхөртэй, хоёр
                охинтой болжээ. Хоёр охиноо хүүхдийн цэцэрлэгт өгдөг гэнэ.




                                                             27
   23   24   25   26   27   28   29   30   31   32   33