Page 27 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 27
гарчээ. Бекей эгч буцламгай халуун тогоотой цайгаа шүүрэн
цалгиулсаар гэртээ бараг гүйсээр оржээ. Эмгэн ч эцээд модны
тайрдас дээр лагхийтэл суугаад хувь заяандаа гомдон
хангинатал уйлав. Тэр жаал хөвүүнийг хэдийн мартсан
бололтой. Эмгэн тэнгэр бурхан, бүх нарт хорвоод гомдон уйлж
байжээ. «Чи хэн юм? гэж намайг хэлж байна уу? гэж дагуул
нэхлэй охиныхоо хойноос орилж, — Хэрэв тэнгэр намайг
залхааж таван нялзрай үрийг минь үхүүлээгүй бол, хэрэв үлдсэн
ганц хүү минь арван найман насандаа дайнд өртөөгүй бол, хэрэв
хайрт Тайгар өвгөн минь хонь дагаж яваад хээр шуурганд осгож
үхээгүй бол би өдийд энд энэ модчин түлээчдийн дунд ингэж
байх байсан гэж үү? Би чам шиг нойтон сормуустай үр
төрүүлээгүй эм гэж үү? Би өтөлсөн хойноо чиний эцэг тэнэг
Момунтай ингэж явах байсан гэж үү? Тэнгэр минь намайг ямар
нүгэл хилэнц үйлдэв гэж ингэж залхаав даа?» гэж улиглан
байжээ.
Жаал хөвүүн дурандахыг больж толгой гудайлган. «Одоо бид
яаж гэртээ харих билээ? гэж номынхоо саванд өгүүлээд, Надаас,
тэр муу тэнэг тугалаас л боллоо доо. Бас дуран, чамаас ч
болсон доо. Энэ уул дээр гарч цагаан хөлөг онгоц хараач гэж чи
дандаа сэтгэл чангаадаг шүү. Чиний ч буруу бий» гэж бодов.
Жаал хүү эргэн тойрон харав. Эргэн тойрон дан уул, хад
байц, ой мод харагдана. Уулын горхины тэртээ мөст өндөр
уулнаас ямар ч анир чимээгүй гялалзан буух атлаа энд уулын
хормой бэлд ирэхдээ дуу хоолой орсон мэт тасралтгүй шаагин,
их л чимээтэй урсана. Уулс цаглашгүй асар аварга сүртэй
харагдана. Хүү өөртөө энэхэн үес маш өчүүхэн, үүрд орхигдсон,
цорын ганцаар юм шиг санагджээ. Энэ ертөнцөд өндөр өндөр
уулс, тэр жаал хүүгээс өөр юу ч байхгүй юм шиг санагджээ.
Наран хэдийн нуурын зүг баруунаа хэлбийжээ. Оройн сэрүү
оров. Дорнодын байц их хаданд богинохон богинохон сүүдэр
унав. Наран улам тонгойж, сүүдэр улам сунаж байв. Энэхэн үес
Ишиг хөл нуурын дээр нэгэн хөлөг онгоц цайран гарч ирдэг
билээ.
Жаал хөвүүн дурангаа хамгийн алс үзэгдэх цэг дээр
тааруулаад амьсгаа даран ширтэв. Гараад иржээ! Ишиг хөл
26