Page 22 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 22

нарс үлдсэн нь бий. Вааран дээвэртэй, олон эгнээ малын хашаа,
                хураасан аргал, сүрэл харагдана. Тэнд сүүний фермийн үржлийн

                тугал хариулна. Малын хашаанаас холгүй малчдын суурины ганц
                богинохон гудамж байна. Гудамжны хамгийн адагт сууцын биш
                ганц байшин харагдана. Энэ бол дөрвөн жилийн сургууль ажээ.
                Ахлах ангийнхан сангийн аж ахуйн сургуульд очиж, дотуур

                байранд сууна. Энд дандаа бага хүүхэд суралцана.
                     Нэг удаа жаал хүүгийн хоолой өвдөж эмчид үзүүлэхээр өвгөн
                аавтайгаа тэр суурин орсон байжээ. Одоо хүрэн вааран
                дээвэртэй ганц муруй яндантай тэр байшинг их л шунамгай

                дурандана. Үүдэнд нь сарампай модон дээр гараар «Мектеп»
                гэж бичсэн нь харагдана. Жаал хүү бичиг мэдэхгүй тул лав тэгж
                бичээстэй байгаа биз гэж бодно. Дурандахад хүн үнэмшмээргүй
                нарийн ширийн юм цөм харагдана. Байшингийн туурган дээр

                ямар нэг үг үсэг сараачжээ. Цонхны хагархай шилийг цаасаар
                наажээ. Жигүүрийн асрын банз сугаран унасан нь онгойн
                үзэгдэнэ. Би номын сав барьсаар тэр том цоож зүүлттэй
                хаалгаар орох болно гэж жаал хүү бодов. Тэр хаалганы цаана юу

                байдаг бол? Тэр хаалгаар орсон хойно яах бол?
                     Жаал хүү сургуулийн байшинг дурандаж дурандаж нуурын зүг
                дурандав. Юм бүхэн урьдын хэвээр. Цагаахан хөлөг онгоц бас л
                гарч ирээгүй. Жаал хүү эргэж дурангаа хажуудаа тавиад уулын

                хормой бэл рүү харав. Уулын хормойгоор урт жалга дотуур
                боргиот голын усан мөнгөн адил гялтганана. Голын хөвөө
                дагасан зам хавцлыг тойрон голын хамт алга болжээ. Голын
                нөгөө эрэг модтой байв. Тэндээс Сам-таш уулын дархан цаазтай

                их ой эхлэн уулын цаст орой хүртэл үргэлжилнэ. Нарс мод уулын
                оройд шахам ургажээ. Хад чулуу, цасан дунд ургасан нарс модон
                уулын хярыг дэллэн хар бараан шүүр адил харагдана.
                     Жаал хүү уулын амны харуулынхны хашааны хэдэн байшин,

                саравчийг доогтой харав. Дээрээс нь харахад, тун ч жижигхэн
                цөвдөл мэт үзэгдэнэ. Хашаанаас цааш голын хөвөөгөөр
                мөнөөхөн таньдаг чулуунууд нь харагдана. Тэр «тэмээ», «чоно»,
                «эмээл», «танкийг» анх удаа энэ уул дээрээс дурандаж, тийнхүү

                нэр өгсөн байжээ.






                                                             21
   17   18   19   20   21   22   23   24   25   26   27