Page 31 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 31

аа, сайн уу? Би чиний хүү байна. Чамдаа ирлээ дээ» гэж хэлнэ.
                «Чи ямар хүү байх вэ! Тал бие чинь загас, тал бие чинь хүн

                байна шүү дээ». «Тэгвэл та намайг онгоцны дээр гаргаад орхи л
                доо. Би таны ёстой хүү чинь болж хувирна даа». «Ямар жигтэй
                юм бэ! Аль вэ, үзье л дээ» гээд аав нь уснаа тор хаяж, хөвүүнийг
                онгоцон дээр татан гаргана. Тэгэхээр нь хөвүүн жинхэнэ хүн

                болж хувирна. Тэгээд, тэгээд л...
                     Тэгээд яах вэ, цагаан онгоц цааш замдаа ороод л явна биз.
                Хүү нь эцэгтээ мэддэг бүхнээ, бүх амьдралаа ярина. Нөгөө л
                уул, нөгөө л чулуунуудаа нөгөө л гол, дархан цаазтай ой, нөгөө л

                өвгөн аавын хийсэн цүнхлээ ярина. Тэр цүнхэлд нүдээ нээлттэй
                яг л загас шиг шумбаж сурснаа ярина...
                     Өвгөн аавындаа ямар шүү сууж байгаагаа бас ярилгүй яах вэ.
                Хэнхэг Момун хочтой юм чинь муу л хүн байлгүй яав гэм гэж эцэг

                маань битгий бодоосой. Хаанаас! Миний өвгөн аав бол хамгийн
                сайн хүн тийм хүн хаана ч байхгүй. Өвгөн аав тун ч ов зальгүй
                хүн болохоор улс түүнийг дооглодог юм. Яагаад гэвэл даанч ов
                зальгүй хүн дээ! Харин Орозкул ах бол өвгөн аавыг дандаа

                загнана. Олон хүний нүүрэн дээр аашлах нь бий. Гэтэл өвгөн аав
                өөрийгөө өмөөрөхийн оронд Орозкул ахыг дандаа эрэмшүүлнэ.
                Түүний оронд ойн ажил хийнэ. Гэр зуурын ажил хийнэ. Хийхгүй
                юм гэж үгүй! Орозкул ахыг согтуу ирэхэд нь түүний ичгүүргүй нүд

                рүү нулимж орхихын оронд урдаас нь тосон гүйж, мориноос нь
                буулгаж, гэрт нь оруулж, оронд нь оруулаад даарчих вий, толгой
                нь өвдчих вий гэж дээлээр сайхан тунтарч хучна. Тэгээд гарч
                морины нь эмээлийг авч, өвс тавьж өгнө. Бекей эгчээс хүүхэд

                гардаггүй учраас л ийм юм болдог юм. Аав аа, яагаад тэр вэ?
                Хүүхэд гаргах нь гаргаж, эс гаргах нь гаргахгүй л байвал дээр юм
                биш үү! Бекей эгчийг Орозкул ах зодоход өвгөн аав өрөвдмөөр
                болдог юм. Оронд нь өвгөн аавыг жанчдаг бол дээр байсан биз.

                Бекей эгчийг орилж бархирахаар өвгөн аав бүр зовж хоцорно.
                Тэглээ гээд яах юм бэ хөөрхий? Охиноо салгаж авах гэвэл эмэг
                эх хорьж, «Чи битгий оролц. Цаадуул чинь өөрснөө учраа олно.
                Хөгшин зөнөг чамд ямар пад байна. Ямар чиний эхнэр биш, чи

                мөртөө л сууж бай» гэж загнадаг юм. «Үгүй тэр чинь миний охин
                шүү дээ!» гэхэд нь, «Хэрэв ингэж айл байгаагүй, хол байсан бол




                                                             30
   26   27   28   29   30   31   32   33   34   35   36