Page 32 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 32

чи ер яах юм? Хэрэлдэх тоолон нь салгах гэж давхиж байх уу?
                Тэгээд байвал охинтой чинь хэн суух юм бэ?» гэнэ.

                     Миний энэ ярьдаг эмэг эх бол манай хуучин эмэг эх биш шүү.
                Аав та танихгүй. Энэ чинь шал ондоо хүн. Миний эмэг эх намайг
                бүр бага байхад нас барсан. Тэгээд л энэ эмэг эх ирсэн юм.
                Манай тэндхийн тэнгэр их олон ааштай. Заримдаа нартай,

                заримдаа бүрхэг, заримдаа аадар бороо цутгана. Түүн шиг
                манай эмэг эх олон ааштай. Заримдаа сайхан зантай, заримдаа
                муухай зантай, заримдаа сайхан ч үгүй, муухай ч үгүй болдог
                юм. Уурлахаараа барьж идэх шахна. Өвгөн аав бид хоёр таг

                дуугүй байдаг юм. Хар элгийн энэ жаалыг чи яаж ч хооллож
                ундалсан ч хожим чамд ямар ч ашиг гарахгүй гэж аашилдаг юм.
                Тэгвэл аав аа, би тэднийд хар элгийн хүн биш биз дээ. Би тувт
                өвөөтэйгөө байсан юм. Харин манай эмээ бол манайд сүүлд

                ирсэн, өөрөө хар элгийн хүн юм биш үү. Тэгсэн мөртөө намайг
                хар элгийн хүн гэдэг юм.
                     Өвөл манай нутагт цас их, миний хүзүүгээр татмаар ордог
                юм. Хунгарлахыг нь яана! Ойд бол гагцхүү Албаш гэдэг бор

                мориор л явна. Тэр цасыг хэнхдэгээр яран явж чаддаг юм. Салхи
                их хүчтэй, хүнийг хийсгэх шахдаг юм. Энэ нуурын дээр их
                давлагаа үүсэж, таны онгоцыг ийш тийш дайвалзуулдаг бол
                манай Сан-таш уулын салхи шүү дээ тэр чинь! Өвгөн аавын ярих

                нь урьд эрт цагт харийн цэрэг энэ нутгийг эзлэх гэж иртэл манай
                Сан-таш уулын салхинд тэд эмээл дээрээ тогтож чадаагүй юм
                гэдэг. Аргаа бараад мориноос бууцгаасан авч явган яаж туулах
                вэ дээ. Салхи тэдний нүүрээс цус шүүртэл үлээж байсан юм

                гэдэг. Салхины уруу харахад нь араас үлээж эргэж харах зав
                өгөлгүй цугийг нь энэ Ишиг хөл нуурын нутгаас үлдэн хөөсөн юм
                гэнэ лээ! Бид одоо тийм л салхитай нутагт суудаг юм даа. Тэр их
                салхи манай тэндээс гарч байгаа юм шүү. Өвөл гол ус, ой мод

                цөм тас няс бууж, исгэрэн дүнгэнээд тун аймаар сүртэй шүү.
                     Өвөл цаг ойд ажил бага. Өвөл манай тэнд нэг ч хүн үл
                үзэгдэнэ. Зун бол нүүдлийн айл ирнэ. Их их нуга газар хоньтой,
                адуутай айл хоноглоход би их дуртай. Тэд маргааш өглөө нь

                цааш уул руу гарах боловч ялгаагүй надад сайхан санагддаг.
                Айлын эхнэр хүүхдүүд нь ачааны машинаар ирдэг. Бас гэр бараа




                                                             31
   27   28   29   30   31   32   33   34   35   36   37