Page 35 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 35

Сулеймановын ууланд явахыг их бодно. Харин Орозкул ах тийм
                ч дуртай биш. Хол газар мөнгө цаас их орно гэдэг юм. Тийш

                явбал нисэх онгоцоор л уулыг давна. Онгоц хүртэл бас их хол,
                мөнгө их хэрэгтэй юм гэнэ ээ...
                     Тэд хот орохоор явахад уулын амны харуулын байранд
                манай айлын Сейдахмат ах, түүний эхнэр Гульджамал бяцхан

                охинтойгоо ердөө л бид хэд үлддэг юм.
                     Үдэш орой ажлаа дууссан хойно өвгөн аав надад үлгэр ярьж
                өгдөг юм. Гадаа шөнө тас харанхуй, тасхийм хүйтэн байдгийг би
                мэднэ. Салхи ууртайяа хүрхэрч байна. Тийм шөнө хамгийн

                лужир том уулууд ч зүрх алдан айгаад цөм бөөгнөж, манай
                байшин луу, цонхны гэгээ рүү наалдаж ирдэг юм. Энэ байдал
                хэдий аймшигтай боловч миний сэтгэл бас зугаатай болдог. Би
                аварга том хүн байсан бол аварга том дээл өмсөөд гадаа гарах

                сан. «Уулууд аа! Бүү айцгаа! Би энд байна шүү. Ямар ч салхи
                шуургатай, ямар ч харанхуй байсан яадаг юм. Би бол юунаас ч
                айхгүй. Тануус ч бүү ай! Бүү бөөгнөж наалдацгаа, байрандаа л
                зогсож байгтун!» гэж хашхирах сан. Тэгээд хунгар дотуур туучин

                голыг алхан гараад ойд орох сон. Шөнө ой дотор моднуудад тун
                аймаар байдаг биз. Тэнд модноос өөр юмгүй. Тэдэнтэй ярих хүн
                байхгүй. Навч найлзуургүй нүцгэн модод их хүйтэнд бээрч
                хоцорно. Тэд хаашаа ч шургах билээ. Харин би бол ойгоор явж

                мод болгоныг илж, айхыг нь жаал гайгүй болгох сон. Хавар
                зарим мод ногоордоггүй. Бодвол өвөл их даарч айсан мод
                тийнхүү зулзагалдаггүй биз. Бид тийм хувхай модыг хөрөөдөөд
                түлдэг юм.

                     Өвгөн аавын үлгэр ярихад би дандаа ингэж боддог юм. Өвгөн
                аав их урт үлгэр ярина. Элдэв инээдтэй үлгэр ч бий. Ялангуяа
                эрхийн чинээ хүү Чыпалакийг нэг муу ховдог чоно залгисан гэж
                үлгэр ярьдаг юм. Үгүй тийм биш, эхлээд эрхийн чинээ хүүг тэмээ

                идчихдэг юм. Чыпалак хүү навчны ёроолд унтаж байхад нь нэг
                тэмээ ирээд мэдэлгүй навчны хамт хавхийтэл үмхчихдэг юм.
                Ийм учраас тэмээ бол юу идэж залгиснаа мэддэггүй амьтан гэж
                ярьдаг. Тэгээд эрхийн чинээ хүү амь авар гэж тэмээний гэдэс

                дотроос хашхирахад нь эзэн өвгөн арга буюу Чыпалак хүүгээ
                аврах гэж тэмээгээ алдаг юм. Чононд идүүлсэн бүх түүх нь бүр




                                                             34
   30   31   32   33   34   35   36   37   38   39   40