Page 36 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 36
нарийн. Чоно тэнэг учраас эрхийн чинээ хүү залгисан байжээ.
Тэгээд чоно сүүлд нь их л гашуунаар уйлдаг байжээ. Анхандаа
чоно эрхийн чинээ хүүтэй тааралдаад «Чи хөлийн дор хүрээд
ирдэг яасан хүн бэ? Чамайг ганцхан үмхэнэ дээ» гэхэд нь хүү
«Надад битгий халдаарай! Халдвал чамайг нохой болгочихно
шүү» гэжээ. Чоно тас тас хөхөрч, «Нохой болчихсон чоныг чи
хаана үзсэн юм. Ингэж цор цор хийсний чинь төлөөсөнд чамайг
иднэ дээ» гээд үмхчихжээ. Тэгээд л мартаж орхиж. Түүнээс хойш
чоно шиг явж чадахаа больжээ. Айлын хоттой хонь руу
мяраахтай зэрэг эрхийн чинээ хүү чонын гэдэс дотроос
«Хоньчдоо сэрээрэй! Хөх чоно би хоттой хонинд чинь орох гэж
явна шүү!» гэж хашхирах ажээ. Чоно сүүлдээ аргаа барж хавирга
сүвээгээ хазлан, газар хөрвөөвч Чыпалак хүү түүний гэдэснээс
эс гарна. «Малчид аа! Нааш ир! Намайг алаарай!» гэж чоно
хашхирдаг байжээ. Малчин хүн шийдэм барьцгаан ирэхэд чоно
зугтаана. «Та минь намайг гүйц! Хайрлахгүй цохь!» гэх мөртөө
чоно улам зугтаахад малчин хүмүүс солиотой чоно явна гэж
туйлын их гайхдаг байжээ. Малчид элгээ хөштөл инээлдэн
хэвтэх зуур чоно бага зэрэг амьсгаа дардаг байжээ. Энэ бол юу ч
биш. Чоно хаашаа л явна Чыпалак хүү түүнийг хөөднө. Газар
болгонд намнуулж, хүн болгонд элэглүүлсээр чоно бүр яс арьс
болжээ. Чоно шүдээ хавиран «Намайг юутай айхавтар залхаана
вэ? Би юунд өөрөө бархирч өөртөө зовлон лай хураана вэ? Би
хөгширч зөнөөд ухаан муутай болжээ» гэж гасалдаг болжээ.
Тэгэхээр нь эрхийн чинээ хүү чонын чихэнд, «Ташмат гуайн
хотонд оч. Хонь нь их тарган шүү. Байтмат гуайн хотонд оч.
Нохой нь дүлий юм. Эрмат гуайн хотонд оч. Малчид нь унтаа
юм» гэж дооглоход чоно оцойн суугаад, «Би хаашаа ч явахгүй.
Ингэж явснаас нохой болбол дээр...» гэдэг байжээ.
Аав аа, энэ их инээдтэй үлгэр шүү? Өвгөн аав бас ондоо их
уйтгартай, аймаар, гунигтай үлгэр олныг мэднэ. Миний хамгийн
дуртай үлгэр бол Эвэрт гоо марлын үлгэр юм. Ишиг хөл нуурын
сав газар нутагладаг хэн боловч энэ үлгэрийг мэдэх ёстой гэж
өвөө ярьдаг юм. Мэдэхгүй бол нүгэл гэнэ. Аав аа, та энэ
үлгэрийг мэддэг биз дээ? Тэр үлгэрт гардаг зүйл цөм үнэн. Урьд
35