Page 34 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 34
хоньчид, эсвэл хөгшин хүн ч дуулж байж болох юм. Өвгөн аав
зогсож чагнаад «Сонсож байна уу? Ийм сайхан дуу ховор шүү»
гэдэг билээ. Бид хоёр зогсоод тэр дууг чагнаж байхад өвөө
маань санаа алдаж, тааламжтайяа толгой дохиж байдаг сан.
Өвгөн аавын ярих нь, урьд нэг хаан ондоо нэг хааныг олзлоод
«Чи миний боол болно уу? Аль эсвэл хүссэнээ биелүүлээд
цаазаар авхуулна уу?» гэхэд нь цаад хаан бодож байгаад «Би
боол байхыг хүсэхгүй, түүнд орвол цаазаар авхуулсан минь
дээр. Гэхдээ намайг алахын өмнө манай нутгийн аль нэг
тааралдсан малчныг дуудаж ирүүлнэ үү?» гэжээ. «Яах нь вэ»
гэхэд, «Үхэхийн өмнө нутгийнхаа дууг сонсоод үхье» гэсэн юм
гэнэ лээ, гээд өвгөн аав, «Төрсөн нутгийнхаа дууны төлөө амиа
өгсөн хүмүүс байдаг. Тэр ямар улс байдгийг үзэх юм сан. Лав их
их хотод л тийм улс байдаг бол уу?» гэж ярьдаг юм.
Тэр дууг чагнахад үнэхээр сайхан. Өвгөн аав, энэ хуучны дуу
байна гээд «Урьдын улс яасан сайн улс байж вэ! Яасан сайхан
дуу дуулдаг байж вэ, тэнгэр минь!» гэж амандаа үглэж байдаг
сан. Тэгэхэд нь би яагаад ч юм бэ өвөөгөө жигтэйхэн өрөвддөг
сөн. Өвөөдөө би их хайртай болохоор өрөвдөөд л уйлмаар
болно...
Маргааш өглөө нь босоход нүүдлийн айлууд ачаалаад явсан
байдаг билээ. Хонь малаа туугаад уулын бэлчээрт зунжин гарна.
Хойноос нь ондоо хамтралын нүүдэлчид өнгөрнө. Өдөр бол тэд
өнжихгүй шууд өнгөрнө. Шөнө бол нугад хоноглоно. Би
өвөөтэйгөө бас л тэдэнтэй золгохоор очно. Өвгөн аав хүнтэй
золгох их дуртай, би ч бас түүнийг нь сурчихсан юм. Хэзээ нэгэн
цагт ёстой зөнч мэргэн хүнтэй золгож юуны магад!..
Өвөл Орозкул ах, Бекей эгч хоёр хот орж эмчид үзүүлэхээр
явдаг юм. Эмч тэдэнд хүүхэдтэй болох эм өгч магадгүй гэж улс
ярилцдаг юм билээ. Гэтэл шүтээнтэй газар явбал дээр сэн гэж
эмэг эх дандаа ярьдаг. Тэр газар бол олон уулын цаана хөвөн
ургадаг нутагт байдаг гэнэ лээ. Тэнд нэгэн их жигтэйхэн тэгш тал
газар Сулеймановын уул гэж нэг тахилгатай уул байдаг юм байх.
Тэр уулын бэлд хар хонь гаргаж төхөөрөөд тэнгэрт мөргөөд
ууланд авирахдаа алхах бүрдээ сайтар залбирвал тэнгэр
өршөөж, үр хүүхэд заяадаг юм гэнэ. Бекей эгч тийшээ,
33