Page 85 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 85

— Үйлийн үрт намайг аваач гэмгүй! Гагцхүү охинд минь үр
                хүүхэд заяаж үз. Энэ охиныг би одоо харж байж чадахгүй

                боллоо. Биднийгээ өршөөж цорын ганц ч гэсэн үр заяаж үз... гэж
                ганцаар үглээд найгалзан босож хана түшиж, хаалга тэмтэрсээр
                гарч оджээ. Гадаа гараад хаалганы ард очин уруулаа жимийн
                мэгшин уйлж гарав.

                     Жаал хүүгийн бие мууджээ. Бас л дагжин чичирнэ. Хамаг бие
                нь нэгэн үе халуу шатаж, нэгэн үе хүйт оргих ажээ. Босож өвгөн
                аав дээрээ очих гэтэл толгой нь ангалзан, гар хөл нь мэдээгүй
                сул болжээ. Хаалганы ард өвгөн уйлсаар бөгөөд хашаа дотор

                согтуу Орозкулын дуу дахин хадав. Бекей эгч нь цөхрөн уйлж,
                Гульджамал, эмгэн хоёр сайх хоёрыг эвлэрүүлэх гэж аргадан
                гуйж байх нь дуулдана.
                     Жаал хүү тэр бүхнийг чагнахыг больж, бодол санаагаа ондоо

                тийш бэлчээв.
                     Түргэн урсгалт голын хөвөөнд дахин очиж зогсов. Голын цаад
                эргийн тэгшхэн сайр дээр мөнөөхөн гурван марал бас л зогсож
                байлаа. Тэгэхлээр нь жаал хүү залбирч, «Эвэрт гоо марал аа,

                гоо эвэртээ хүүхдийн өлгий өлгөж, Бекей эгчид минь авчирч
                өгөөч! Тэдэнд хүүхдийн дүүжин өлгий хайрла. Би туйлаас гуйж
                байна шүү дээ. Тэд үр хүүхэдтэй болог л доо» гэж гуйгаад гоо
                марлын тийш тэмүүлэн уснаа харайн оров. Гэтэл усанд унаж

                урссан ч үгүй. Харин усан дотор хэчнээн хурдан гүйвч цаад эрэгт
                хүрч болохгүй нэг дороо дэвхэцсээр байх шиг санагджээ. Тэгэвч
                жаал хүү, «Орозкул ах, Бекей эгч хоёрт хүүхдийн дүүжин өлгий
                хайрла! Тэгвэл миний өвгөн аав уйлахгүй болно. Орозкул ах

                Бекей эгчийг зодохгүй болно. Тэр хоёр үр хүүхэдтэй болно.
                Тэгвэл би хүн бүхэнд, Орозкул ахад ч хайртай болно шүү дээ.
                Гагцхүү Орозкул ахад өөрийн гэх үр заяаж үз. Тэдэнд өлгий
                хайрла...» гэж Эвэрт гоо марлаас гуйсаар байв.

                     Гэнэт холхид хонхон дуу жингэнэхэд жаал хүү машид
                гайхжээ. Хонхон дуу улам ойртов. Эвэрт гоо марал эвэртээ
                бяцхан хонх бүхий хус модон дүүжин өлгий өлгөөд ирж явна.
                Эвэрт гоо марал маш их яарч байгаа бололтой. Хонхон дуу улам

                ойртоно.






                                                             84
   80   81   82   83   84   85   86   87   88   89   90