Page 111 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 111

Голын ус зайрмагтжээ. Өглөөний нар ээх нь дулаан, тааламжтай
                ажээ. Гурван марал ус ууж ханаад наранд налайн зогсоно. Усанд

                орж ирэх замд нуруун дээр нь буусан шилмүүсний шүүдрийн ус
                эврэх бүлгээ. Тэдний нуруунаас үл мэдэг уур баагина. Тэр өглөө
                маш ээлтэй тайван өглөө байв.
                     Хүмүүс гурван марлыг огт эс ажиглажээ. Нэг нь машинаа

                авчрахаар буцаж, бусад нь голын хөвөөнд үлдэв. Хүмүүсийн
                хааяа ярилцахад ойн гурван амьтан чихээ хөдөлгөн их соргог
                анирлан байтал, голын хөвөөнд чиргүүлтэй машин гарч ирсэнд
                арьсаа чичрүүлэн нам болов. Машины дуу учиргүй хүнгэнэхэд

                гурван марал дайжихыг завдтал машин зогсож, хүнгэнэх дуун
                тасрав. Тэгэхээр гурван марал үргэж зугтаасангүй боловч голын
                нөгөө хөвөөнд улс чанга чанга ярилцан, үймэлдэх тул их л
                сэрэмжлэн яваад өгчээ.

                     Тэд намхан улаан бургасан дотор орж, нэгэн жим даган
                аажуухан одоход нь хааяа бургасан дотроос нуруу, эвэр нь
                цухалзан байжээ. Тэгэхэд нь ч хүмүүс мөн л харсангүй. Харин
                сайх амьтад явсаар хаврын шар усны хуурай элсэн сайр дээр

                задгайд гарч ирэхэд нь сая олж харжээ. Торгон шаргал элсэн
                дээр нарны тунгалаг гэгээнд алган дээр буй адил онц тод
                харагджээ. Хүмүүс гурван марал явж буйг тийнхүү олж
                хармагцаа амаа ангайн гөлрөн зогсжээ. Сейдахмат хамгийн

                түрүүнд
                     — Тэр юу вэ? Буга байна. Хаанаас гараад ирэв ээ? гэж дуун
                алдав.
                     — Битгий бархир! Юуны чинь буга, марал гээч. Бид бүр

                өчигдөр олж харсан юм. Хаанаас ирэв гэнэ ээ? Хаа нэг газраас л
                ирээ биз гэж Орозкул хайхрамжгүй өгүүлэв. Бүдүүн Кокетай бас
                дуу алдан, өөрийн мэдэлгүй хоолойныхоо товчийг тайлаад
                     — Пай, пай, пай! Үсийг нь! Яасан сайхан гялгар юм бэ! Ёстой

                тарган эд байна даа! гэв. Жолооч нүдээ бүлтийлгэн
                     — Тэр эмийг нь! Яасан сайхан амьтан бэ! Гишгэж алхаж явааг
                нь хараач! Тэнгэр минь, байдсан гүү л гэсэн үг юм! Би хүн
                болсоор ийм амьтан анх удаа харж байна! гэнэ.

                     — Шар нь л сайхан амьтан юм! Эврийг нь харна уу? Ийм
                данхар эвэр яаж авч явна аа! Хүнээс айхгүй байна шүү. Орозкул




                                                            110
   106   107   108   109   110   111   112   113   114   115   116