Page 115 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 115
Толгойг нь хяргаж байхад нэг ч хүн дуугардаггүй тийм цаг байсан
даа. Тэгэх тусам харин дээд хүнээ их хайрладаг, их хүндэлдэг
байсан юм шүү. Сайхан цаг байжээ! Одоо юу болж байна?
Хамгийн өчүүхэн хүний оронцог, энэ муу өвгөн хүртэл хүнтэй
зөрж адрах болжээ. Мөлхөөд бай, мөлхөөд бай!» гэж бодох зуур
өвгөнийг хааяа хааяа хялайн харж байлаа.
Гэтэл Момун өвгөн Сейдахматын хамт зайрмагтай усан дотор
төмөр аргамж чирч явахдаа Орозкул намайг уучлан хэлтрүүлсэн
шиг байна гэж сэтгэл дүүрэн явжээ. Хамаг сэтгэл зүрхээ
Орозкулд хандуулж «Чи минь хөгшин болсон намайгаа өршөө
дөө. Өчигдөр би тэссэнгүй, ач хүүгээ авахаар сургууль руу
давхижээ. Ач хүү минь ганцаар болохоор өрөвдөөд байх юм даа.
Өнөөдөр өвдөөд, сургууль номдоо явж чадсангүй. Өчигдрийн
явдлыг мартаж намайгаа өршөөж үз. Чи бол надад хар элгийн
хүн арай биш шүү дээ. Охин та хоёрыг аз жаргалтай яваасай гэж
би боддоггүй гэж үү? Хэрэв тэнгэр өршөөж, чиний эхнэр болох
миний охиноос үр төрж, нялх үрийн дууг дуулах л юм бол би
гялайх нь тэр. Тэгвэл миний сүнсийг тэр даруй тонилгосон ч
гомдох юм алга. Харин ч жаргал амсаж тэсгэлгүй уйлах сан даа.
Гагцхүү миний охиныг бүү гомдоо, намайгаа өршөө. Би хоёр хөл
дээрээ тогтож байсан цагт чиний ажлыг хийнэ шүү. Ямар ажлаа
хийлгэнэ вэ, чи л хэл...» гэж бодож явжээ.
Голын хөвөөнд эмгэн нь бусдаас зайдуу ЗОГСООД сэм зангаж
дохиж байхыг үзвэл, «Өвгөн минь, хичээж үз. Чамайг уучилсан
байхыг үзэхгүй юу. Миний үгэнд орж, ажлыг нь сайн хий. Тэгвэл
юм бүхэн болно шүү!» гэж хэлж байх шиг ажээ.
* * *
Жаал хүү бөх унтжээ. Нэгтээ буун дуу гарахад нэг сэрсэн
боловч дахин унтжээ. Өчигдөр бие өвдөж, нойргүй хоносноос
ядраад тийнхүү бөх, амгалан унтсан ажээ. Нойрон дундаа
боловч ийнхүү орондоо хэвтэж байгаа нь аятай санагдан
халууцах ч үгүй, даарах ч үгүй хамаг биеэ сул чөлөөтэй тавьжээ.
Хэрэв эмэг эх, Бекей эгч хоёр нь орж ирээгүй бол жаал хүү их л
114