Page 119 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 119
хүүг байшингийн саравчаар өнгөрөх тэрүүхэн зуур нэг хэсэг
тэсэшгүй хурц наран гялбаснаа гэнэт үдэш орой болсон мэт
харанхуйлж байв. Үүнээс болж миний толгой өвдсөн бол уу гэж
жаал хүү бодно. Салхин эргэж, задгай галын утаа нүүрийг
цоргино. Хүүгийн нүд хорсож, «Өнөөдөр чинь хувцас угаадаг
өдөр байх нь ээ» гэж бодов. Яагаад гэвэл, их юм угаах өдөр
хашаа дотор задгай гал түлж, нэг лужир том хөөтэй тогоонд
гурван гэрийн усыг халаадаг байв. Тэр том тогоог ганц хүн
даадаггүй, Бекей эгч, Гульджамал хоёр дамжилж өргөдөг билээ.
Тийнхүү их юм угаах өдөр ирэхэд жаал хүү их дуртай. Юу
гэвэл нэгд, задгай галын дөлөөр эрхэлж тоглож байхад сайхан.
Хоёрт, зэл татаж угаасан хувцас дэлгэж байхад үнэхээр сонин.
Тийм өдөр бол хашаагаар дүүрэн цагаан, хөх, улаан өнгө өнгийн
бөс дэлгэсэн байдаг билээ. Жаал хүү тэрхүү олс татаж дэлгэсэн
угаасан хувцсанд сэм очоод нойтон бөс даавуунд хацраа нааж
зогсох дуртай ажээ.
Энэ удаа хашаанд ямар ч угаасан хувцас дэлгэсэн нь эс
үзэгдэнэ. Гэтэл нөгөө том тогоо дүүрэн мах үйгээд дор нь
учиргүй их гал түлсэн нь өтгөн уур савсаж байжээ. Мах хэдийн
болж, чанасан мах, задгай галын утаа нийлээд хорхой хүрч,
шүлс гоожим байжээ. Бекей эгч нь шинэ улаан дээл, шинэхэн
торгон савхин гутал өмсөөд дал мөрөндөө гурвалжин эрээн
алчуур намируулан шүүрэн шанагаар махны нитгэлийг шүүж,
Момун өвгөн хажууд нь сөхрөн суугаад гал түлж байв.
Сейдахмат
— Өвгөн аав чинь тэр байна. Очъё! гээд
Хонгорын хонгорын уулнаас
Хонгор азаргаар ирлээ би...
гэж нөгөө дуугаа аялгуулан таттал саравчнаас Орозкул сүх
барьж, цамцныхаа ханцуйг шамласаар гарч ирээд
— Чи хаашаа алга болчхов оо? гэж сүртэй чанга хашхиран
түлээ хагалж буй залуу жолооч тийш зааж, — Зочин түлээ нүдэж
байдаг, тэгэхэд чи дуу дуулж явна аа! гэв. Сейдахмат
118