Page 122 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 122
Махыг нь хувааж байсан хөдөөгийн бүдүүн хар хүн хурц хутгаар
бөөрийг нь огтлон жаал хүүд сарвайж
— Май жаал аа, үүнийг цог дээр шарж ид. Их амттай шүү
гэжээ.
Жаал хүү хөдөлсөнгүйд Орозкул
— Аваач! гэж тушаав.
Жаал хүү гар сунгасан авч Эвэрт гоо марлын зөөлөн бүлээн
бөөрийг хүйтэн гартаа бариад зогсож байгаагаа мэдрэхгүй сэтгэл
сарнин алмайрчээ. Энэхэн үес Орозкул цагаахан марлын толгойг
эврээс нь өргөж, яасан хүнд золиг вэ? гэж дуу алдан
— Ганцхан эвэр нь хэчнээн жин дарах бол! гээд модны
тайрдас дээр хажуулдуулан тавиад сүх авч эврийг гавлаас
салгахаар цавчиж гарчээ. Сүхний хурц ирийг эврийн уг руу
зоогоод
— Мөн ч сайхан эд юм аа! гээд жаал хүү рүү нүд ирмэж, —
Үүнийг өвгөн аавд чинь зориулна даа. Үхэхээр нь булшин дээр нь
тавина. Тэгвэл биднийг өвгөн аавыг чинь хүндэлдэггүй байсан
гэж хэн хэлэх юм. Илүү яах юм бэ! Ийм эвэр тавиулах хүн
өнөөдөр үхсэн ч гомдолгүй дээ гээд тачигнатал инээж, зоосон
сүхээ авав.
Гэтэл марлын гавлаас эврийг салгах гэдэг тийм ч амаргүй
байжээ. Согтуу Орозкул онож цавчихгүйдээ улам хорсож
унтууцна. Марлын толгой тайрдас дээр тогтсонгүй шороон дээр
унасанд Орозкул тэр хэвээр нь балбаж, шороон дээгүүр
өнхрүүлсээр байв.
Орозкулын тийнхүү цавчих бүрий жаал хүү цочиж, өөрийн
эрхгүй ухрах авч тэндээс холдон явчхаж бас л чадсангүй. Жаал
хүү аймаар муухай зүүд зүүдлээд сэрж чадахгүй байгаа юм шиг
тарчлан зогсож байхдаа, эвэрт гоо марлын шил адил болж,
гөлийсөн нүд сүхнээс цавчрахгүй харсаар байхад нь машид
гайхаж байжээ. Тэр нүд айж цавчрах ч үгүй аних ч үгүй ажгуу.
Марлын толгой хэдийн шавар шороонд холилдовч нүд нь
тунгалаг хэвээр байхыг үзвэл, түүнийг үхэлд учруулсан энэ
хорвоо ертөнцийг үг хэлгүй гайхан ширтэж байх шиг авай. Согтуу
Орозкул тэр нүдийг нь тэс цавчих вий гэж жаал хүү айж байжээ.
121