Page 121 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 121
шавраар зуурч орхисон мэт үл таних хүн явган суужээ. Тэр хүн
бол Кокетай байв. Орозкул том балиус бариад Кокетай мах
хувааж байжээ. Тэр хоёр мах огтчин, дэлгэсэн арьсан дээр хоёр
хэсэг овоолсон их мах руу тайвнаар ээлжлэн шидэлж байв.
Нөгөө хөдөөгийн бүдүүн эр нэг мах авч үнэртээд
— Сайхан сайхан! Үнэр нь ч сайхан юм! гэхэд Орозкул,
— Наад махаа ав ав. Хуваарьт махан дээр тавь. Чамайг
ирсэн өдөр тэнгэр өршөөж, хангайн хишиг хайрлажээ. Ийм явдал
өдөр болгон тааралдахгүй шүү гэж их л өгөөжтэй байжээ.
Орозкул ихэд уухилан, заримдаа босож, цүдгэр гэдсээ илэх
нь амаараа гартал идсэн шиг ажээ. Бас нэлээн балгасан нь үзтэл
ил ажгуу. Орозкул ихэд амьсгаадаж, амьсгаагаа дарах гэж
гэдийж суугаад байн байн амарна. Үнээний дэлэн шиг цулцгар
нүүр нь санаа сэтгэл, гэдэс аль аль нь дүүрэн байгааг илчлэн
гялалзаж байв.
Саравчны ёроолд нэгэн марлын толгой хэвтэхийг жаал хүү
гэнэт хараад цочиж, хамаг бие нь хүйт оргиод иржээ. Тэрхүү
толгойг тас огтлоод бараан бараан цусан толбо тунасан шороон
дээр хаясан нь зам дээр хаягдсан модны үндэс лүгээ туйлын
адилхан харагдана. Хажууд нь бас дөрвөн шийрийг нь огтлон
хаяжээ.
Жаал хүү энэ бүхнийг хараад хамаг биеийн айдас хүрч,
нүдэндээ итгэхгүй байв. Тэр бол Эвэрт гоо марлын толгой байв.
Түүнийг үзээд гүйн гарах гэтэл хөл нь хөшиж хөдөлсөнгүй.
Марлын хундан цагаахан толгой газар шороонд холилдон
хэвтэхийг жаал хүү гөлрөн зогсов. Энэ нь түүний өчигдөрхөн
харсан Эвэрт гоо марлын толгой байв. Тэр марал өчигдөрхөн
жаал хүүг нигүүлсэнгүй зөөлөн ширтэж байж билээ. Жаал хүү
өчигдөрхөн түүнтэй сэтгэлээрээ ярилцан, жижиг хонхон
жингэнэсэн хүүхдийн шидэт өлгий эвэртээ өлгөн авчирч хайрла
гэж гуйж байж билээ. Гэтэл одоо түүнийг алж, арьсыг нь хуулаад
махыг нь бөөн бөөн овоолон, дөрвөн шийрийг таслан, толгойг нь
огтлон хаяжээ.
Жаал хүү тэндээс холдох гэтэл нэг л болж өгөхгүй чулуу шиг
хөшиж, яагаад ийм болдог билээ гэж ойлгож ядан зогсжээ.
120