Page 125 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 125

— Тэнд ганцаар хэвтээд юү хийх вэ гэж бараг чирэх шахам
                гэртээ оруулаад булангийн орон дээр хэвтүүлжээ.

                     Орозкулынд их хоол идэх цаг бэлэн болсон байв. Гадаа элдэв
                олон янзын хоол чанаж, шарж бэлджээ. Энэ бүх ажилд эмгэн,
                Гульджамал хоёр их л хөл болж байв. Бекей эгч гадаа гэр
                хооронд юм зөөж гүйнэ. Хоол болохын хооронд Орозкул цай

                оочиж, нөгөө бараан царайтай, бүдүүн Кокетай жинтүү дэр
                тохойлдон, эрээн хөнжил дээр хажуулдан хэвтжээ. Тэр хоёр
                биеэ ван гүнгүүд шиг санаж, туйлын ихэмсэглэх бөгөөд
                Сейдахмат тэдэнд цай аягалж байв.

                     Жаал хүү буланд сэтгэл түгшин чив чимээгүй хэвтэнэ. Тэр
                дахин халуурчээ. Босож явмаар санагдах авч өндийхтэй зэрэг
                бөөлжчих бол уу гэж айгаад биеэ барьж хэвтсээр ажээ.
                Хөдлөхөөс л айгаад байжээ.

                     Удалгүй Сейдахматыг гадаа эхнэр хүүхнүүд дуудав.
                Сейдахмат том гэгчийн төмпөн дүүрэн мах дааж ядан уур
                савсуулсаар оруулж ирээд Орозкул Кокетай хоёрын өмнө тавив.
                Хойноос нь эмэгтэйчүүд бас элдэв олон янзын хоол оруулж ирэв.

                     Хүн болгон байр суудлаа эзлэн, таваг хутга зэхэв. Сейдахмат
                олон шилэн аяганд архи дүүргэж тавиад
                     — Архины даамал би болъё гэж го го инээгээд буланд байгаа
                архины лонх тийш толгой дохив.

                     Хамгийн сүүлд Момун өвгөн орж ирэв. Өвгөн энэ өдөр урьд
                урьдаас нэт даанч хөөрхийлөлтэй хачин амьтан болчихжээ. Орж
                ирээд тэрүүхэн хатавчинд суух гэтэл мөнөөхөн бүдүүн хар
                Кокетай дэлгэрэнгүй сэтгэл гаргаж

                     — Өвгөн гуай, дээшээ дээшээ гэж хажуудаа суухыг урив.
                Өвгөн дээшээ суухгүй гэж
                     — Баярлалаа. Бид өөрийн улс яах вэ аа гэхэд нь Кокетай,
                     — Тэгсэн ч гэсэн та бол хамгийн ахмад настай хүн байна гэж

                Сейдахматын дээд талд хажуудаа суулгаад, — Таныг ийм
                сайхан олз олж ирсний төлөө ууцгаая. Та хамгийн түрүүнд
                ерөөлтэй үг хэл дээ гэв. Момун өвгөн итгэл муутайхан хоолой
                засаж

                     — Энэ гэрийн дотор эвтэй сайхан байхын төлөө ууцгаая даа.
                Эвтэй газар жаргалтай байдаг юм даа, хүүхэд минь гэж арайхан




                                                            124
   120   121   122   123   124   125   126   127   128   129   130