Page 128 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 128

Орозкул босож өмдөө татаад айхдаа эргэж харсан ч үгүй
                тунтганасаар яваад өгчээ. Гэвч Кулубек дуудаж «Зогс! Чамд

                эцсийн үг хэлье. Чи бол хэзээ ч үр хүүхэдтэй болохгүй. Чи бол үл
                бүтэх хорт муу хүн. Чамд хүн болгон дургүй. Эндхийн ой мод, өвс
                ургамал хүртэл чамд дургүй шүү. Чи бол фашист мөн! Эндээс
                үүрд тонил! Аль вэ түргэн яваарай!» гэсэнд цаадах нь эргэж

                харалгүй ум хумгүй гүйхэд нь Кулубек тачигнатал хөхөрч, улам
                айлгах гэж автоматаараа хэдэнтээ хий буудав.
                     Жаал хүүгийн баярлаж буй гэдэг учиргүй. Орозкулыг далд
                орсон хойно Кулубек эргэж, үүдний хажууд гэмээ мэдэн зогсож

                буй олны зүг хандаж, «Ийм хүнтэй та нар яаж нэг дор байсан юм
                бэ? Ичихгүй юу?» гэв.
                     Гэмтнийг шударгаар шүүж буйд хүүгийн сэтгэл амрав. Энэхүү
                хүсэл мөрөөдөлдөө үнэмшээд хаана байгаагаа, Орозкулынд юун

                найр болж буйг ч мартжээ.
                     Гэтэл олон хүн нирхийтэл инээлдэж хүүгийн амтат бодлыг
                таслав. Жаал хүү нүдээ нээж чимээ чагнав. Гэрт Момун өвгөн
                алга. Нэг тийш гарч явжээ. Эхнэр хүүхнүүд аяга тавгаа хурааж,

                цай барихад бэлдэж байв. Сейдахмат ямар нэг зүйл чанга чанга
                ярина. Цаадуул нь учиргүй чанга хөхрөлдөж байв.
                     — Тэгээд яав?
                     — Ярь ярь.

                     — Аль вэ чи дахиад яриач! гэж Орозкул элгээ хөштөл инээж,
                — Тэгэхэд нь чи яав? Чи мөн сүрхий айлгажээ. Мөн ч инээдтэй
                юм байна гэх нь дуулджээ. Сейдахмат ч түрүүн ярьснаа дахиад
                дуртайяа ярив. Түүний ярих нь

                     — Тэгсэн чинь, бид хоёрыг очиход нөгөө гурван марал ойн
                цоорхойн нэг халзан дээр зогсож байна шүү. Бид хоёр буугаад
                модноос морьдоо уяж байтал нэг мэдвэл өвгөн маань миний
                гараас зуурч, «Бид энэ марлыг буудаж болохгүй ээ! Бид чинь

                бугын удам судрын, Эвэрт гоо марлын үр сад шүү дээ!» гэж
                байна. Тэгээд харсан чинь намайг яг хүүхэд шиг өрөвдмөөр
                харж, нүд нь залбиран гуйж байна шүү. Миний инээд хүрснийг
                хэлэх үү. Гэвч би инээсэнгүй, харин төв төвшнөөр, «Чи шоронд

                орохыг хүсээд байна уу?» гэлээ. «Үгүй» гэж байна. «Энэ чинь тэр
                баяд ноёдын байсан харанхуй цагт ядуу үгээгүй ардыг айлгах




                                                            127
   123   124   125   126   127   128   129   130   131   132   133