Page 126 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 126
дуугарав.
— Зөв! зөв гэж олон бүгдээр аягатай архиа авч хөнтрөв.
— Та яаж байна? Хүргэн хүү, охин хоёрынхоо аз жаргалыг
ерөөчхөөд өөрөө уухгүй тавьж болохгүй шүү гэж нөгөө Кокетай,
зэрмэж хоцорсон өвгөнийг зэмлэв.
— Аз жаргалын төлөө хойно ууя даа гээд өвгөн шилэн аяга
дүүрэн архи нэгмөсөн хөнтөрч орхисонд хүн болгон гайхан
харжээ. Өвгөн толгой сэгсэрнэ.
— Зүйтэй ээ!
— Манай өвгөн ч бусдаас онцгой шүү!
— Танай өвгөн сайн байна! Хүн болгон инээж, хүн болгон
сэтгэл дүүрэн, хүн болгон өвгөнийг магтав.
Гэрийн дотор халуун бүгчим болов. Жаал хүүгийн дотор улам
харанхуйлан, туйлын ихээр зовуурилан, тарчлан хэвтжээ. Жаал
хүү нүдээ аниад архинд халсан улс Эвэрт гоо марлын мах идэж
хэрхэн шуухитнан зажилж, тамшааж, амттайхан хэсгийг хэрхэн
бие биедээ өгч, халтартсан шилэн аяганаас хэрхэн сорцгоож,
мөлжсөн ясаа төмпөн рүү хэрхэн шидлэн байхыг чагнан хэвтэв.
Кокетай уруулаа тамшаалгаж
— Нялх унаганы мах шиг, сайхан мах байна шүү гэж магтахад
Орозкул
— Би ямар тэнэг улс биш дээ. Ийм сайхан хангайд сууж
байгаад ийм мах идэхгүй яах вэ дээ гэсэнд Сейдахмат
— Нээрэн, юуны тул бид энэ газар амьдарч суух вэ дээ гэв.
Эвэрт гоо марлын махыг хүн болгон магтана. Эмгэн ч, Бекей
эгч ч, Гульджамал, тэр ч байтугай Момун өвгөн ч магтаж байв.
Тавагт мах, хоол хийж жаал хүүд бас өгөв. Гэвч жаал хүү бие нь
барагтайхан байсан тул мах идсэнгүй. Согтуу улс ч тэгсхийгээд
түүнийг мартжээ.
Жаал хүү шүдээ чанга зуугаад хэвтэж байв. Шүдээ зуухад
бөөлжис хутгах нь арай гайгүй юм шиг санагдана. Гэвч Эвэрт гоо
марлыг алж идсэн энэ хүмүүсийг яаж ч чадахгүй, өөрийн
арчаагүй доройг мэдэхдээ хүүгийн бие сэтгэл улам тарчлан зовж
байв.
Хүүхэд ахуйн үнэнч сэтгэлээр хорсож цөхрөхдөө, эднийг яаж
залхаах билээ, хүн аймаар хорт муу хэрэг үйлдсэнийг нь яаж
125