Page 124 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 124
дотроос бөөн бөөн халуун уур савсалж байжээ. Золгүй өвгөн
Момун аанай галын ёроолд хүн болгоноос нүүр буруулан голомт
ширтэн сууж байв. Жаал хүү өвгөн аавынхаа сэтгэлийг
үймүүлэхийг бодсонгүй. Шалавхан орондоо орж, толгойгоо
битүүлээд хэвтэхийг яарчээ. Юу ч харахгүй, юу ч дуулахгүй, энэ
бүхнийг цөмийг мартаж орхихыг боджээ.
Гэтэл урдаас нь Бекей эгч нь тулгарав. Хэдийгээр цэвэр
цэмцгэр хувцас өмссөн авч нүүрт нь өчигдрийн Орозкулын
зодооны ул мөр хөх няц хэвээр харагдана. Бекей өнөөдөр «их
хоол» чанах гэж бөөн ажил болж, их л алиа зугаатай харагдах нь
царай байдалд нь огтхон ч зохилдохгүй ажгуу. Жаал хүүг зогсоож
— Чи яав? гэхэд нь цаадах нь
— Миний толгой өвдөөд байна гэжээ.
— Эвий, хонгор минь, тэгээ юү гэж гэнэт их л эелдэг зөөлөн
болж, үнсэж ирээд л магтав.
Бекей бас л согтуу, түүнээс бас л архины муухай үнэр
ханхалж байжээ.
— Хүүгийн толгой өвдөж гэнэ. Энхрий минь, чи хоол идэх үү?
гэхэд нь жаал хүү
— Үгүй, би хоол идэхгүй. Харьж хэвтье гэхэд
— За тэгвэл би чамайг хэвтүүлж өгье. Чи гэртээ ганцаар юу
хийж хэвтэх билээ. Гаднын гийчид, манай хотынхон цөм манайд
цуглах гэж байна. Мах чанаад гаргачихсан гэж хүүг дагуулан
явав. Тэд гадаа галын дэргэдүүр дахин гарахад Орозкул
саравчны цаанаас гарч ирэв. Нүүр царай нь хавдсан дэлэн адил
пэндийж улайжээ. Орозкул сайх цавчсан эврээ Момун өвгөний
хажууд сүртэй нь аргагүй чулуудсанд өвгөн суудлаас босов.
Орозкул түүнийг харсан ч үгүй, хувинтай ус авч биедээ цацаад
хувингаар нь залгилж гарав. Ус залгилах завсар
— Одоо чи дугжирч болно шүү гээд дахин хувинтай ус руу
уруулаа дүрэхэд Момун өвгөн
— Гялайлаа хүү минь! Одоо үхэхэд айлтгүй болжээ. Тэгэх юм
бол миний өргүүлэх хүндлүүлэх... гэж хэлэхийг жаал хүү
сонсжээ. Жаал хүүгийн бие улам сулхийгээд явчхаж,
— Би гэртээ орж хэвтье гэсэнд Бекей эгч нь зөрж
123