Page 129 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 129
гэж баяд ноёдын зохиосон үлгэр шүү дээ» гэлээ би. Тэгсэн чинь
өвгөн амаа ангайж, «За хаанаас даа?» гэлээ. «Тэгэлгүй яах вэ.
Чи тэр муу үлгэрээ орхи. Тэгэхгүй бол өвгөн чамайг зохих газар
мэдүүлж бичиж орхино шүү» гэлээ би...
— Ха - ха - ха! гэж гэрт суугсад нирхийтэл инээлдэв. Орозкул
бүхнээс илүү чанга, бахаа ханатал инээж байв.
— Тэгээд бид хоёр мяраалаа. Ондоо ан амьтан бол аль
хэдийн чимээ авч ор мөргүй алга болсон л доо. Марал гэдэг
тэнэгдүү амьтан юм. Үргэх зугтаах ч үгүй, харин ч хүнээс айхгүй
юм шиг зогсож байлаа. Сайн л биз дээ гэж би бодоод буугаа
барьсаар мөлхөв. Өвгөн ч миний араас мөлхлөө. Гэтэл би
бодлоо. Би бол насандаа оготнын хамраас цус гаргаж үзээгүй
хүн. Гэтэл тийм том ан агнах гэж байдаг. Буудаад онохгүй бол
тэд ганцхан харайж ойн модонд алга болно. Хойноос нь мөрдөх
гэвэл даваа давж одох болно. Тийм сайхан амьтныг алдаж болох
уу? Харин манай өвгөн бол залуудаа баавгай алж явсан анчин
хүн л дээ. Тэгэхээр нь би өвгөнд буугаа өгч май, та бууд гэлээ
шүү. Тэгсэн чинь чи л өөрөө бууд гээд болдоггүй. Тэгэхлээр нь
би, «Би согтуу байна шүү дээ» гээд хоёр хөл дээрээ тогтож
чадахгүй юм шиг найгалзав. Өглөө голоос гуалин татаж гаргаад
та хоёртой нэг лонх юм хувааж балгахыг тэр харсан юм л даа.
Тэгээд би шал согтуу хүн болов.
—
Ха - ха - ха!
— Би буудаад онохгүй алдчихвал энэ гурван марал дахиад
ийш ирэхгүй. Чи бид хоёр хоосон буцаж болохгүй гэдгийг чи
мэдэж байгаа биз дээ. Хоосон буцаад үзээрэй л дээ! Бид хоёрыг
юунд ийш явуулсан гэж бодож байна? гэсэн чинь үг
дуугарсангүй. Буу өгсөн чинь авсангүй. Тэгэхээр нь тэгвэл яах вэ
гээд би буугаа газар орхиод харих дүр үзүүлж буцлаа. Тэгсэн
чинь өвгөн ч миний хойноос буцлаа. Би хэллээ. Орозкул намайг
ажлаас халсан ч яадаг юм. Би сангийн аж ахуйд очно. Харин
хөгшин чи хаашаа явах юм бэ? гэлээ. Дуугүй л байна. Тэгэхээр
би согтуу хүн болох гэж
Хонгорын хонгорын уулнаас
128