Page 130 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 130
Хонгорхон азаргаар ирлээ би
Шарман наймаач үүдээ нээ хөөе!
Шаргалхан дарсаа ууцгаая...
гэж аяархан дууллаа
— Ха - ха - ха
— Тэгсэн чинь, намайг шал согтуу байна гэж өвгөн үнэмшжээ.
Буцаад буу руугаа явлаа шүү. Би ч буцлаа. Гэтэл нөгөө гурван
марал арай цаашаа явсан байна. Би хэллээ. Алдвал бид хоёр
хөөгөөд гүйцэхгүй шүү. Үргэж дайжаагүй дээр нь бууд гэлээ.
Өвгөн буугаа авч мяраалаа. Солиотой хүн шиг, «Эвэрт гоо марал
минь, намайг өршөөж уучлаарай...» гээд л амандаа уншаад явах
юм. Би ч, өвгөн чи алдвал цаад гуравтайгаа л хандсан зүгтээ
арилаарай. Хоосон хариагүй нь дээр шүү гэж үглэж л байлаа...
—
Ха - ха - ха!
Согтуу улсын гашуун утаа, хөхрөлдөөнд жаал хүү улам
бүгчимдэн халууцаж, толгой нь салах гэж байгаа мэт ангалзаж
байжээ. Хэн нэг хүн толгойг нь өшиглөж, сүхээр цавчиж байгаа
юм шиг санагдаж байжээ. Хэн нэг хүн нүдийг нь онож цавчихыг
оролдоход жаал хүү далдиран займарч байх шиг санагдаж
байжээ. Халууцаж ядаж байтал гэв гэнэт цэв хүйтэн усанд орсон
шиг болжээ. Жаал хүү загас болов. Их бие, сүүл, сэлүүр нь яг
загасных шиг, харин толгой нь өөрийн толгой хэвээр үлдээд маш
ихэд өвдөх ажгуу. Харанхуй хүйтэн усан дотор хөвж явахдаа,
одоо үүрд загас болов, энэ ууланд дахин хэзээ ч буцаж ирэхгүй
дээ гэж бодож явжээ. «Ирэхгүй, загас байвал дээр. Загас байвал
дээр!» гэж жаал хүү амандаа үглэнэ.
Тийнхүү жаал хүү орноос босож гадаа гарсныг хэн ч
мэдсэнгүй. Байшингийн булан тойронгуут бөөлжиж эхэлжээ.
Хаяа түшиж уйлж, ёолж байгаад бөөлжихдөө, хахаж цацан
хингэнэтэл уйлж
— Үгүй, би загас болбол дээр! Би эндээс сэлэн одно. Загас
болбол дээр! гэж амандаа үглэсээр байв.
Энэхэн үес Орозкулынд согтуу улс хөхрөлдөн шуугилдана.
Тэрхүү зэрлэг мэт хөхрөлдөөнд жаал хүүгийн чихэн дүлийрч,
129