Page 117 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 117
архины үнэр ханхийв. Энэ муухай үнэрт жаал хүү маш дургүй
билээ. Тэр үнэрийг авахтай зэрэг Орозкул яаж агсан тавьж,
өвгөн аав Бекей эгч хоёрыг яаж зовоодог нь санаанд ордог байв.
Гэвч Сейдахмат архи уухаараа сайхан зантай алиа наргиа
болдог байв. Эрүүлдээ тийм ч их ухаантай хүн биш ч гэсэн архи
уухаараа баахан тэнэг ч юм шиг хоргүй номхон болдог билээ.
Тийм үедээ Момун өвгөнтэй ярих дуртай болдог билээ. Момун
— Сейдахмат чи яагаад тэнэг жаал шиг инээгээд байна?
Гэдэс чинь цадаа юу? гэхэд цаадах нь
— Өвөө, би чамд хайртай шүү. Үнэнээ хэлэхэд төрсөн эцэг
шигээ боддог юм гэнэ.
— Ай даа, чиний насанд гялалзаж явжээ... Одоо чамаас
бусад нь машин жолоодож явахад чи ярих үгээ ч олж хэлж
чадахгүй юм даа. Би чам шиг залуу бол өдийд ядахдаа
тракторын жолоо мушгиж яваа даа.
— Өвөө, намайг цэрэгт байхад, чи техникийн ангид дөнгөхгүй
гэж манай дарга хэлдэг байсан юм. Гэвч би явган цэрэг хүн шүү.
Явган цэрэггүйгээр хаашаа ч явахгүй шүү дээ.
—Явган цэрэг гэнэ ээ! Чи цэрэг биш залхуу хар. Харин эхнэр
чинь ажилтай хүүхэн шүү. Тэнгэр ер нүдгүй юм даа. Чам шиг
зуун эр ч ганц Гульджамалд хүрэхгүй шүү.
— Тэр учраас л бидэнд байхгүй юу. Тэр ганцаар би ганцаар
хүн шүү дээ.
— Чамтай ярих ч үг алга... Ийм бух шиг том гүжир биетэй
байтал ухаан чинь... гэж Момун өвгөн най тасран гар сэгсрэхэд
цаадах нь хойноос нь,
— Үм-бүү-ү! гэж мөөрөн инээдэг билээ. Чингээд Сейдахмат
хашааны дунд зогсоод
Хонгорын хонгорын уулнаас
Хонгор азаргаар ирлээ би
Шарман наймаач үүдээ нээ хөөе!
Шаргалхан дарсаа ууцгаая
Хүрэнгийн хүрэнгийн уулнаас
Хүрэн бухаар ирлээ би
Хүрлэгэр наймаач үүдээ нээ хөөе!
116