Page 116 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 116

удаан унтах байсан биз. Гэтэл тэр хоёр орж ирээд хэдий аяархан
                шивгэнэлдэн ярих боловч сав суулга хангинуулаад жаал хүүг

                сэрээжээ. Чагнавал
                     — Май энэ том аяга барьж бай. Бас таваг аваарай. Би хөнөг,
                тэвш хоёр авъя. Ёо ёо, ууцаар өвдөж байгааг яана. Мөн ч их
                ажил ундарлаа шүү. Гэсэн ч тэнгэрийн өршөөлөөр би ч харин их

                баяртай байна шүү гэж эмэг эх нь үүдний өрөөнд их л хөхиүн
                ярьж байх нь дуулджээ.
                     — Ай эмээ минь, би ч их баяртай байна. Өчигдөр орой ч
                үхмээр л санагдаж байлаа. Гульджамал байгаагүй бол би лав

                биедээ гар хүрэх байсан биз.
                     — Хэлээд яана. Хар чинжүүнээс авсан уу? За явъя. Та хоёрыг
                эвлэрэв гэж тэнгэр хангай хишиг хайрлажээ. За явъя гэж тэд
                гармагц Бекей эгч нь

                     — Хүү унтаад л байна уу? гэхэд эмгэн
                     — Унтаж байг. Хоол болохоор шөл авчирч өгөмз гэжээ.
                     Жаал хүү дахин унтсангүй. Хашаа дотор хүн явах, ярилцах
                дуун гарна. Бекей эгч нь тачигнатал хөхөрч, бас Гульджамал,

                эмэг эх хоёр чанга инээлдэх нь дуулдана. Үл таних хүний ярих нь
                сонстоно. «Шөнийн ирсэн улс яваагүй юм байна» гэж хүү бодов.
                Гагцхүү Момун өвгөний дуу үл гарна. Өвгөн аав яав? Тэр юу
                хийнэ вэ?

                     Гадаа хүн ярилцахыг чагнан хэвтэхдээ жаал хүү өвгөн
                аавыгаа хүлээнэ. Өчигдөр марал харснаа өвгөн аавдаа ярих юм
                сан гэж туйлын их хүсэж байжээ. Удалгүй өвөл болно. Ой модонд
                тэдний идэх өвсийг аль болох ихээр тавих хэрэгтэй. Тэд эндээ

                идээшиг! Тэднийг хүнээс огт айдаггүй болгож дасгах юм сан.
                Тэгвэл тэд наашаа гол гарч бүр манай хашаанд ирдэг болно.
                Хашаанд ирэхэд нь хамгийн дуртай юмыг нь тавьж өгч байх
                хэрэгтэй. Марал юунд хамгийн их дуртай юм бол? Зоргол нь

                намайг хаана ч явсан дагаж явдаг болчхоосой. Тэгвэл яасан
                сайхан бэ! Тэгвэл би хичээлдээ явахдаа дагуулаад явдаг болох
                биш үү?..
                     Жаал хүү хэчнээн хүсэвч өвгөн аав нь эс орж иржээ. Харин

                Сейдахмат гэнэт орж ирэв. Их л додигор хөгжилтэй болжээ.
                Ганцаар найгалзан инээнэ. Сейдахматын ойртохыг үзвэл,




                                                            115
   111   112   113   114   115   116   117   118   119   120   121