Page 11 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 11

5.  Албан бичиг боловсруулах

               Албан  бичиг  боловсруулах  гэдэг  нь  аливаа  албан  байгууллага,  харилцагч  талуудын

               хооронд  явуулсан  баримт  бичгийг  нэгдсэн  загварт  оруулж  заасан  стандартын  дагуу
               хөтөлж явуулах, нягтлан боловсруулах, төлөвлөх үйл ажиллагааг хэлнэ. Албан бичиг,

               баримтыг  боловсруулж,  албан  хэрэг  хөтөлж  явуулахын  тулд  түүнд  тавигдах
               шаардлагууд  байдаг.  Албан  бичиг  боловсруулах  гэдэг  нь  аливаа  албан  байгууллага,

               харилцагч талуудын хооронд явуулсан баримт бичгийг нэгдсэн загварт оруулж заасан

               стандартын  дагуу  хөтөлж  явуулах,  нягтлан  боловсруулах,  төлөвлөх  үйл  ажиллагааг
               хэлнэ. Албан бичиг, баримтыг боловсруулж, албан хэрэг хөтөлж явуулахын тулд түүнд

               тавигдах                                шаардлагууд                                байдаг.

               Үүнд:        1.       Баримт        бичгийн        стандартын         тухай       ойлголт
               2.                      Баримт                       бичгийн                        бүрдэл

               3.  Бүрдлүүдийн  хэвлэмэл  хуудсанд  байрлуулах,  түүнд  тавигдах  шаардлага
               4. Албан бичгийн найруулгын үүрэг зэргийг анхаарах

               1. Баримт бичгийн стандартын тухай ойлголт


               Стандартыг норматив техникийн баримт бичгийн хувьд стандартчиллын объектын хэм
               хэмжээ, дүрэм горим, шаардлагын цогцолбор болгон тогтоож, эрх бүхий байгууллага

               баталдаг.  Стандарт  нь  баримт  бичгийн  хувьд  удирдлагын  үйл  ажиллагааг  заавал
               баримтжуулах, баримт бичгийн мэдээлэл, тоо бүртгэлийн санд оруулах, шийдвэрлэсэн

               баримт бичгийг ангилж төрөлжүүлэх, хэрэг болгон бүрдүүлж байх тухай шаардлагыг
               хангасан  байх  ёстой.  Баримт  бичгийг  ижилтгэсэн  системд  оруулах,  стандарт  гаргаж

               мөрдүүлэх  явдал  нь  хэд  хэдэн  хүчин  зүйлүүдийн  шаардлагаас  бий  болдог.

               Үүнд:
               -          Баримт           бичгийг          хуулийн            хүчинтэй           байлгах

               -      Баримт        бичигт       нэгдсэн       шаардлага        тогтоож        мөрдүүлэх

               -          Баримт            бичгүүдийг            эмх           цэгцтэй           байлгах
               -  Тодорхой  нэг  системд  хамаарах  баримт  бичгүүдийг  нэгдсэн  нэг  загварт  оруулах

               -  Баримт  бичгийг  компьютерын  буюу  цахим  тооцоолуурын  тусламжтайгаар  зөв
               боловсруулах,        мэдээллийг       хадгалах      зэрэг      боломжийг        бүрдүүлэх

               -  Удирдлага,  албан  байгууллага,  хувь  хүмүүсийн  хоорондын  үйл  ажиллагааг  хөнгөн
               шуурхай                                  гүйцэтгэж                                 явуулах

               -     Баримт       бичгийг       хуурамчаар       үйлдэж,      ашиглахаас       сэргийлэх

               - Албан бичиг, баримтыг зохиож, хөтлөх бүх нийтийн соёлыг хэвшүүлэх зэрэг болно.


                                                                                                       10
   6   7   8   9   10   11   12   13   14   15   16