Page 16 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 16
юм. Хэвлэмэл хуудасны үлгэрчилсэн загварыг Монгол улсын стандартад заасны дагуу
үйлдэнэ.
2. Баримт бичгийн бүрдлүүдийг байрлуулахдаа Монгол улсын стандартад заасны дагуу
дараах хоёр загвараар байрлуулна.
3. Төрийн сүлд соёмбыг хэвлэмэл хуудсанд дүрслэхдээ МУ-ын үндсэн хуульд
хавсаргасан эх загварт заасан сүлд ба соёмбын хэмжээг чанд баримтална. Төрийн сүлд
ба соёмбо бүхий хэвлэмэл хуудсанд бэлгэдэл ба барааны тэмдгийг дүрслэхгүй.
4. Баримт бичгийг сайн чанарын цагаан өнгийн 80-90г/м2 нягтшилтай бичгийн цаасан
дээр (MNS 1103-89 стандартын дагуу А3 (297:420 мм), А4 (210:297мм), A5 (148:210 мм)
хэмжээтэй) үйлдэнэ.
5. Албан бичгийн хэвлэмэл хуудсанд байгууллагын, албан тушаалтны гэсэн хоёр төрөл
байх бөгөөд байгууллагын хэвлэмэл хуудсыг байгууллага, зохион байгуулалтын
нэгжийн албан бичигт, харин албан тушаалтны хэвлэмэл хуудсыг зөвхөн эрх бүхий
албан тушаалтны албан бичигт хэрэглэнэ.
6. Албан бичгийн хэвлэмэл хуудсанд 01, 02, 03, 05, 06, 07, 08, 09, 10-р бүрдлүүдийг,
удирдлагын тодорхой нэр төрлийн баримт бичгийн хэвлэмэл хуудас нь үндсэн 01, 04,
07, 08, 09- р бүрдлүүдийг, харин захирамжлахын баримт бичгийн хэвлэмэл хуудас нь 01,
03, 04, 07, 08, 09-р бүрдлүүдийг агуулсан байна.
7. Баримт бичгийн хэвлэмэл хуудсанд 01-р бүрдлийг 03, 04-р бүрдлүүдийн дээд талд
голлуулан байрлуулна.
8. Гадаадад явуулах албан бичгийн хэвлэмэл хуудсанд 03-р бүрдлийг англи хэлээр, эсвэл
НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр бичих бөгөөд 05, 09-р бүрдлийг латин галигаар
галиглаж тавина.
4. Албан бичгийн найруулгын үүрэг
Албан бичиг баримтыг боловсруулахад найруулгын үүрэг чухал ач холбогдолтой.
Тиймээс ч албан бичгийн найруулгын үүрэг нь монгол хэлний найруулга зүйн шинжлэх
ухааны ерөнхий зарчимтай үндсэндээ тохирдог. Албан бичгийн үйлдэхдээ тогтсон үг
хэллэгийг зайлшгүй баримталж төрийн албан ёсны хэлийг хэрэглэнэ. Албан бичиг нь
найруулгын хувьд ямар нэгэн алдаа мадаггүй, товч тодорхой, ойлгомжтой, энгийн,
өгүүлж буй зүйл нь утга төгөлдөр, албаны үг хэллэгийг хэрэглэсэн байх бөгөөд тогтсон
стандартын дагуу бичнэ.
6. Төлөвлөгөө бичих тухай
15