Page 18 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 18
Leighanne Levensaler/Дэлхий хамгийн нөлөө бүхий хүний нөөцийн менежер
#3. Зорилго бүрдээ хэмжиж болохуйц тодорхой заалтуудыг оруул
Өдөр бүр маш урт замыг тодорхой хугацаанд гүйж бэлтгэл хийдэг тамирчин ба өдөр бүр
3 цагийн турш 45 км замыг туулж, 2 цаг амраад дахин нэг цаг ойрын зайн гүйлт хийдэг
цагийн хуваарьтай 2 тамирчны 2 дахь нь бэлтгэлдээ илүү их ач холбогдол өгч, илүү их
сэтгэл ханамж аван мөн тэр хэрээрээ илүү их амжилтыг үзүүлж чадна. Учир нь тэрээр
өөрийгөө юу хийж, хаана байгаагаа хэмжиж чадаж байна. Түүнийхээ хэрээр
төлөвлөгөөгөө биелүүлэхдээ илүү урам зоригтойгоор, зорилгодоо хүрэх итгэлтэйгээр
ажиллах болно.
“Хэмжүүр энэ бол хүнийг хөдөлгөх хамгийн энгийн зүй тогтол юм”
#4. Жагсаалт гарга
Ямар ажлыг хэзээ, хэрхэн хийхээ шийдсэн бол одоо өдөр тутмын жагсаалт гаргаж сурах
хэрэгтэй.
“Жагсаалт гаргаснаар би өдөр бүр өөрөө өөртөө зарцуулах цагийг гаргаж чаддаг”
Beyonce/ дуучин, жүжигчин, дуу зохиогч
#5. Ажлаа хэцүүгээс нь эхэл
Хамгийн чухал ажил хамгийн бэрх байх нь олонтой. Тиймээс уг ажлуудаа хамгийн
түрүүнд хийж, аажим аажмаар амар ажлууд уруу шилжиж байхаар өдөр тутмын үйл
ажиллагааныхаа жагсаалтыг гарга. Ингэх нь танд хамгийн хэцүү, хамгийн чухал
ажлуудаа дуусгах боломжийг олгоно. Хэцүү гэж бодож байгаа зүйлээ хийхээс халшраад
хойш тавиад л байх юм бол та хэзээ ч зорилгоо биелүүлж чадахгүй. Тиймээс зүгээр л
шууд эхэл..
17