Page 19 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 19
“Яг одоо 15 секундийн дотор эхэлчхэж болох боловч халшраад хийгээгүй ажлаасаа
болоод та 15 жилийн дараа харамсаж магадгүй юм шүү.”
#6. Ажлаа цагийн хуваарьтай болго
Төлөвлөгөөний салшгүй нэг хэсэг бол цагийн хуваарь юм. Үргэлж цагийн
хуваарьтайгаар ажиллаж чадвал та илүү их ажлыг, илүү бага хугацаанд өндөр үр
дүнтэйгээр амжуулж чадна.
“Цагийг хий дэмий үрэгчид л өдрийг богинохон байдагт гомдоллож байдаг. Хэрвээ цагаа
уртасгамаар байвал цагийн хуваарьтайгаар ажиллаж сур.”
Доналд Трамп/ Үл хөдлөх хөрөнгийн магнат
#7. Одоо төлөвлөгөөгөө нүдэнд харагдахуйц биет хэлбэрт шилжүүлэх хэрэгтэй
Өөрөөр хэлбэл тэмдэглэл хөтөл. Төлөвлөгөөний дэвтэртэй болж, өөрийн үйл
ажиллагаагаа албан ёсоор ажил хэрэг болго. Нэгэнт хүрэхээр шийдсэн бол хийсэн шиг
хийх хэрэгтэй. Төлөвлөгөөний дэвтэртэй болсноор та зорилгодоо илүү нухацтай хандаж
эхлэх болно. Эсвэл та цахим календарь ашигласан ч болно.
“Оюун санаанд байгаа зорилгоос цаасан дээр буулгасан зорилгын биелэгдэх магадлал
хамаагүй өндөр байдаг.”
#8. Бусад ажлуудаа ч мартаж болохгүй
Зайлшгүй хийх хэрэгтэй ч таны зорилгод төдийлөн нөлөөлөхгүй ажлууд мэдээж байдаг.
Жишээ нь гэрээ цэвэрлэх, хоолоо хийх гэх мэт. Түүнчлэн хүн л юм чинь бидэнд амрах,
найз нөхөдтэйгөө зугаалах, дуртай киногоо үзэх зэрэг амьдралын баяр баясгаланг
мэдрүүлсэн зүйлсэд цаг зарцуулах шаардлага, хүсэл гарч л таарна. Хэдийгээр зорилго
төлөвлөгөөндөө анхаарлаа хандуулах хэрэгтэй ч амралтаа ч мөн төлөвлөгөөнийхөө нэг
хэсэг болгохоо бүү мартаарай. Эс тэгвэл та хий дэмий л өөрөө өөрийгөө зовоож байгаа
18