Page 21 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 21
Төлөвлөгөөндөө чин үнэнчээр хандах хэрэгтэй. Гэхдээ мэдээж төлөвлөгөөгөө үндсээр
нь өөрчлөхгүйгээр багахан хэмжээгээр уян хатан хандаж болно шүү дээ.
7. Эсээ бичих тухай
Ирээдүйд юу болохыг мэдэхгүй байгаа тодорхой бус байдлыг арилгахыг хүсвэл маш
сайн төлөвлөгч бай. Мөн төлөвлөгөөндөө үнэнч бай. Ирээдүй чинь таны хүссэнээр
өөрчлөгдөх болно.
Дейл Карнеги/ Олон улсын хувь хүний хөгжлийн шилдэг ментор
Амжилтад хүрэхийг хүсэж буй танд зорилго, төлөвлөгөө, тэсвэр тэвчээр гурав зайлшгүй
байх хэрэгтэйг дахин сануулъя. Энэ гурав байгаа цагт та угтан ирж буй ирээдүйдээ
итгэлтэйгээр, инээмсэглэн нүүр тулах болно.
Эсээ хэрхэн бичих вэ
Эсээ хэрхэн бичих вэ?
Эсээ хэрхэн бичих вэ? Эсээ нь хувь хүний өөрийнхөө үзэл баримтлал, бодлыг баталгаа
нотолгоотойгоор илэрхийлэх зохион бичлэгийн нэг төрөл юм. Сургалт болон
судалгааны ажлын явцад суралцагч болон судлаач өөрийн ажигласан...
болоод уншиж судалсан зүйл дээрээ
тулгуурлан тодорхой сэдэв, асуудлаа өөрийнхөө ойлголт, эргэцүүлэл итгэл үнэмшил
/мэдлэг/-ээ илэрхийлж болно.
Эсээ бичих нь зөвхөн өөрийн бодлыг илэрхийлэх бус бусдын бичсэн, бүтээсэн зүйлс,
бодит байдлыг судалж, түүнд үнэлгээ дүгнэлт өгч, баталж нотлох, судалгааны ажлын
арга барилд суралцах ач холбогдолтой, ер нь тийм ч зориулалттай байдаг. Иймд эсээ
бичихэд доорх шаардлага тавигддаг. Үүнд:
1. Уншиж судалсан, ажиглаж туршсан зүйл дээрээ тулгуурлах
20